Category: Menus

  • Сонгинохайрханы эмнэлэгт 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

    Сонгинохайрханы эмнэлэгт 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.29) Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн гурав хоногт яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдийн тоо аажмаар буурч өнгөрсөн шөнө 198 хүүхэд ирж, 58…

  • Намар буцаж чадалгүй үлдсэн 5 хунг аварчээ

    Намар буцаж чадалгүй үлдсэн 5 хунг аварчээ

    Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байцагаан нууранд 6 хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс 1 нь эндэж, үлдсэн 5 нь явж чадахгүй байхыг нутгийн малчин анзаарч, холбогдох байгууллагад дуудлага өгсөн байна. Түүний дагуу Жаргалант сумын байгаль хамгаалагч уг хунгуудыг сумын төвд авчирчээ. Цаашид эдгээр шувууг хэрхэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг холбогдох байгууллагаас хүссэн байна.

  • Үхсэн бамбарууш олж, ичээндээ ороогүй баавгай барьжээ

    Үхсэн бамбарууш олж, ичээндээ ороогүй баавгай барьжээ

    Ичээндээ ороогүй баавгай өчигдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг дахь Шивэр гэдэг газарт үзэгджээ. Уг баавгай анх Тэс сумын Ханжит гэх газарт сарын өмнө харагдсан юм. Уг баавгайг барьж, ойд нь буцаах эсвэл суурин газарт ойртуулахгүй байхаар тус аймгийн Байгаль орчны газар тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд хамтран сар орчим хөөцөлджээ. Уг баавгай Тэс, Түргэн, Сагил сумын…

  • “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

    Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна. УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр…

  • Бага ангиуд ирэх 7 хоногт танхимаар хичээллэхгүй

    Бага ангиуд ирэх 7 хоногт танхимаар хичээллэхгүй

    Ханиад, томууны тархалт эрчмтэй нэмэгдэж буйтай холбогдуулан, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх төр болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахимаар явуулахаар Боловсролын сайд шийдвэрлээд байна. Цахимаар хичээллэх ангиуд: • 1–5 дугаар ангийн хичээл 12 дугаар сарын 1-5-ныг дуустал, • 6–9 дүгээр ангийн хичээл 12…

  • Г.Занданшатар цэцээс хүнээ авчирч, Н.Учралыг манууллаа

    Г.Занданшатар цэцээс хүнээ авчирч, Н.Учралыг манууллаа

    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа УИХ саналын буруу томьёолол ашиглан, Үндсэн хууль зөрчсөнийг ҮХЦ тогтоосон. Уг саналын томьёоллыг УИХ-ын Тамгын газар боловсруулж, их хурлын дэд дарга Х.Булгантуяад өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржид хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн ч парламент даргагүй болсон тул шийдэж чадаагүй. Тэгвэл УИХ-ын шинэ дарга Н.Учрал ерөнхий нарийн бичгийн…

  • Гал түймэр унтраах, аврах 86-р анги шинэ байртай боллоо

    Гал түймэр унтраах, аврах 86-р анги шинэ байртай боллоо

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги шинэ байртай боллоо. Тус дүүргийн ИТХ-ын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 тоот тогтоолоор 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу эл барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Тус ангийн барилга орчин үеийн стандартад нийцсэн,…

  • Шүүх: Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн хэмээн Б.Эрдэнэсүхийг цагдан хорьсон

    Шүүх: Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн хэмээн Б.Эрдэнэсүхийг цагдан хорьсон

    22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдоод буй нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих эсэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 11-р сарын 27-нд болж, түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Энэ тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор…

  • Мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлсээр байна

    Мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлсээр байна

    2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйлчилгээ, хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газраас 21 аймаг, 9 дүүргийн “Фейсбүүк” хуудас хөтлөлтөд хийсэн дүн шинжилгээний талаар салбарын нийт албан хаагчдад мэдээлэл хүргэлээ. 2025 оны 03-09 сард нийгмийн даатгалын салбарын албан ёсны “Фейсбүүк” хуудасны дагагч болон хандалтын тоо тогтмол өссөн дүнтэй байна. Тухайлбал: •…

  • “Макс групп” санхүүжилтийн хоригт орлоо

    “Макс групп” санхүүжилтийн хоригт орлоо

    Европын сэргээн босголт хөгжлийн банк “Max Group”-н охин компаниуд болох “Макс Импекс”, “Хан Алтай Ресурс” компани, мөн тэдэнтэй холбоотой 22 компанийг өөрийн санхүүжилттэй аливаа төсөлд оролцох эрхийг 4.5 жилээр хаслаа. Тус банкны Ёс зүйн хяналтын газрын хийсэн мөрдөн шалгалтаар, тус компаниуд төслийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор банкны ажилтнуудад авлига өгөхийг завдсаныг тогтоожээ. . Авлигын хэрэгт…