Category: Menus

  • Хуурамч улсын дугаар ашигласан 587 зөрчлийг илрүүлжээ

    Хуурамч улсын дугаар ашигласан 587 зөрчлийг илрүүлжээ

    Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж зөрчлийг арилгуулж буй. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах…

  • ОХУ-аас нефть худалдаж авахаа больж байж 50%-ийн татвараа 18% болгууллаа

    ОХУ-аас нефть худалдаж авахаа больж байж 50%-ийн татвараа 18% болгууллаа

    Энэтхэг улс ОХУ-аас нефть худалдаж авахаа больжээ. Ингэснээр Энэтхэгт ногдуулсан 50%-ийн татвараа АНУ 18% болгож буурууллаа. Энэтхэг улс өнгөрсөн оны 8-р сард ОХУ-ын газрын тосыг худалдаж авсан. Үүнийг нь АНУ “Дайныг санхүүжүүлэхэд тусалж байна” хэмээн Энэтхэгийг буруутгаж, бараа бүтээгдэхүүнүүдэд нь ногдуулсан татвараа 50% болгож өсгөсөн юм. Энэтхэг улс үүнээс хойш АНУ руу экспортлох бүтээгдэхүүнүүддээ хамгийн…

  • Ухаалаг камерын тусламжтай уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар өсчээ

    Ухаалаг камерын тусламжтай уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар өсчээ

    Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Үр…

  • Билл Гейтс эхнэрээ араар тавьж, орос бүсгүйчүүдээс өвчин авсан нь ил болжээ

    Билл Гейтс эхнэрээ араар тавьж, орос бүсгүйчүүдээс өвчин авсан нь ил болжээ

    Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримт материалуудын сүүлчийн хэсгийг АНУ-ын Хууль зүйн яам 1-р сарын 30-нд нийтэд ил болгожээ. Нийт 3 сая хуудас бичиг баримт, 180 мянган гэрэл зураг, 2000 дүрс бичлэг үүнд багтсан байна. Нью-Йоркийн нэртэй санхүүч, тэрбумтан агсан Жеффри Эпштейн 2008 онд 14 настай охиныг бэлгийн харилцаанд орохыг ятгасан хэргээр Флорида мужийн…

  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг дараа 7 хоногт эхэлнэ

    Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг дараа 7 хоногт эхэлнэ

    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотын хэмжээнд жилд найман удаа их…

  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна

    Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна

    “10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аргачлал” сургалтыг 2025 онд 150 цэцэрлэгт зохион байгуулж, 11,000 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хамруулжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 700 гаруй удаагийн сургалтаар 60,000 орчим эцэг эх, асран хамгаалагч тус сургалтад хамрагдсан байна. 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн “Хүүхэд зорчиж байна” ТББ-тай хамтран сургуулийн…

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг УИХ-д өргөн барина

    Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг УИХ-д өргөн барина

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн цогцолбор газар нутагт тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад газарт ерөнхий төлөвлөгөө батлах хэрэгтэй байна. Үүнийг хийж чадвал тусгай хамгаалалттай газарт байшин, барилга барихгүй байх боломж бүрдэнэ” гэж БОУАӨ-ийн сайд…

  • 2018-2026 оны хооронд нийт 17 буга үрэгджээ

    2018-2026 оны хооронд нийт 17 буга үрэгджээ

    Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлэл хийж байна. БОУАӨ-ийн сайд Б.Мөнхтамир “2018-2026 оны хооронд нийслэлийн бүс нутаг болон Богдхан уулын дархан цаазат газрын бүс нутагт нийт 17 буга үрэгдсэн байна. Үүнээс 2 нь Богдхан уулын хилийн бүсэд, 15 нь Улаанбаатар хотын ногоон бүсэд үрэгдсэн байна.…

  • Б.Мөнхтамир: Буганд хөнөөл учруулсан компанийг 30 саяар торгож, газар эзэмших эрхийг нь цуцаллаа

    Б.Мөнхтамир: Буганд хөнөөл учруулсан компанийг 30 саяар торгож, газар эзэмших эрхийг нь цуцаллаа

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Б.Мөнхтамир “Богдхан уулын дархан цаазат газарт стандартын шаардлага хангаагүй хашаа хатгасан компанид 30 сая төгрөгийн торгууль ногдуулж байна. Өмнө нь тухайн компанийн…

  • Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

    Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

    Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувьд цастай байна. Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Хушаатад 31-47 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван…