Category: Menus

  • Неймар ногоон талбайдаа эргэн ирлээ

    Неймар ногоон талбайдаа эргэн ирлээ

    Бразилийн шигшээ багийн хөлбөмбөгч Неймар Саудын Арабын “Аль Хилал” багт очсоноосоо хойш гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд ердөө гуравхан тоглолтод оролцсон. Арабт “агаар таараагүй” Неймар 2025 он гарахад төрөлх “Сантос”-тоо эргэн ирсэн билээ. Гэвч Бразилдаа хариад удалгүй дахин гэмтэл авч хоёрдугаар сараас хойш нэг ч тоглолтод бүтэн талбайд гараагүй. Харин өчигдөр (07.16.2025) болсон Бразилийн дээд…

  • Air India компанийн онгоцны ослын урьдчилсан дүгнэлт шүүмжлэл дагуулаад байна

    Air India компанийн онгоцны ослын урьдчилсан дүгнэлт шүүмжлэл дагуулаад байна

    Өнгөрсөн сарын 12-ны өдөр хөөрсөн даруйдаа унаж осолдсон Air India компанийн Boeing 787 Dreamlinerзагварын зорчигч тээврийн онгоцны ослын урьдчилсан дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Энэтхэг улсын Агаарын тээврийн ослыг мөрдөн шалгах товчооны зүгээс гарган танилцуулсан. Ослоос нэг сарын дараа гарган танилцуулсан тус тайланд ослын шалтгааныг олж тогтоосон эцсийн дүгнэлтийг хийгээгүй ч осолд хүргэсэн байж болох…

  • Трамп Путиныг тариф, хоригоор сүрдүүлэн гал зогсоохыг ахин уриалж, Москва АНУ-д хариу анхааруулга өгөв

    Трамп Путиныг тариф, хоригоор сүрдүүлэн гал зогсоохыг ахин уриалж, Москва АНУ-д хариу анхааруулга өгөв

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын төрийн тэргүүнийг импортын нэмэлт тариф болон эдийн засгийн хориг арга хэмжээгээр сүрдүүлэн, 50 хоногийн хугацаанд Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг ахин уриалсан байна.  Тэрээр даваа гарагт НАТО-гийн гишүүн орнуудын хөрөнгөөр Украинд нэмж олон тооны зэвсэг нийлүүлэхээр төлөвлөснөө зарлахын сацуу түүний олгосон хугацаанд гал зогсоохгүй бол ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг…

  • Сагсанбөмбөгийн шигшээ баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

    Сагсанбөмбөгийн шигшээ баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

    Монгол улсын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй “Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээн”-ий хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ. Манай баг энэ шатанд Казакстаны шигшээ багтай учраа таарсан.      Шигшээ баг хэсэгтээ нийт 3 тоглолт хийж 2 хожилтойгоор хасагдах шатанд шалгарсан билээ. Тодруулбал Тайландын шигшээ багийг 81:74 харьцаагаар хожиж, Ираны багт хожигдсон бол…

  • Төвийн аймгуудын өмнөд, зүүн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо орно

    Төвийн аймгуудын өмнөд, зүүн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо орно

    Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун болон говийн  нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.    Хангай, Хөвсгөл, Хэнтийн…

  • “ЛОС АНЖЕЛЕС-2028” олимпын наадмын хуваарь гарлаа

    “ЛОС АНЖЕЛЕС-2028” олимпын наадмын хуваарь гарлаа

    Зуны олимпын XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болно.  Хэдийгээр олимпын наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох ч долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ. Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхлэх юм. Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар…

  • Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай, Р.Пүрэвдагва, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ

    Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай, Р.Пүрэвдагва, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ

    Aвто тээврийн салбарын 100 жилийн ойн баярын арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 18, 19-нд болох гэж байна. Мөн Хүй долоон худагт Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долдугаар сарын 19-нд болно. Тус барилдааны түрүү бөхийн автомашинаар шагнах бол үзүүр…

  • Камеруны 92 настай ерөнхийлөгч Бияа сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ

    Камеруны 92 настай ерөнхийлөгч Бияа сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ

    Африкийн Камерун улсын ерөнхийлөгч Пол Бияа өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн, өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр уг мэдэгдлээ өөрийн Х хуудсандаа франц болон англи хэл дээр өнгөрсөн ням гарагт нийтэлжээ. Мэдэгдэлдээ тэрээр ард түмнийхээ төлөө улс эх оронд нь тулгарч буй сорилтыг давахын тулд ахин нэрээ дэвшүүлж байгаагаа онцолсон байна.…

  • Тайванийн F4 хамтлаг тайзнаа эргэн ирэв

    Тайванийн F4 хамтлаг тайзнаа эргэн ирэв

    2001 онд дэлгэцнээ гарч байсан “Meteor Garden” буюу “Солирын од” цувралаараа алдаршиж байсан Тайванийн F4 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа эргэн ирж тоглон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан байна. F4 хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Ванесс Ву, Вик Чоу, Кен Чу нар өнгөрсөн бямба гарагт зохиогдсон Тайванийн Mayday хэмээх рок хамтлагийн тоглолтын дундуур бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа…

  • Ким Жон Ун Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байгаагаа дахин батлав

    Ким Жон Ун Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байгаагаа дахин батлав

    Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины дайнд Москвад бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ дахин батласан байна. Тэрээр өнгөрсөн ням гарагт нийслэл Пхеньян хотноо айлчилсан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч мөн “Оросын арми, ард түмэн улс орныхоо нэр төр, үндсэн ашиг сонирхлыг хамгаалах ариун үйлсэд ялалт байгуулна…