-
Амиа егүүтгэх бол мөсөн уулын орой нь. Ил харагдаж байгаа индикатор

“Сэтгэцийн эрүүл мэнд-2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх өдөр болгон зарласан. Үүнтэй холбоотой шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар дараах асуудлыг голчлон хэлэлцлээ. Үндсэн илтгэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг “Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл…
-
Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна

Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон.…
-
МАН шинэ даргатай болсон уу, үгүй юү?

МАН бага хурлаа хийж, шинэ дарга сонгох үйл явц өнгөрсөн бямба, ням гаргийг дамнан үргэлжлэв. Тус намын зарим гишүүн Л.Оюун-Эрдэнийг намын даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх эсэхэд эргэлзэж байсан ч хуучин дарга өргөдлөө өгч, шинэ даргад зайгаа тавив. Харин тэр зайг хэн эзэлсэн нь одоогоор ойлгомжгүй, МАН шинэ даргатай болсон ч юм шиг, болоогүй ч…
-
Вьетнам хар салхинд бэлдэж, 200,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо

“Буалой” хар салхи ойртож ирсэнтэй холбоотойгоор Вьетнам улс мянга мянган хүнийг нүүлгэж шилжүүлж, нисэх онгоцны буудлуудыг хаажээ. Салхины хурд секундэд 37 метрт хүрч ширүүснэ. Өнөөдөр 2025 оны 9-р сарын 29-нд Вьетнамын төв орчмын бүсийг дайрч өнгөрөх төлөвтэй байна. “Буалой” хар салхи үүний өмнөхөн Филиппинийг дайран өнгөрөх үеэр 11 хүн амь үрэгдсэн юм. Тэгвэл одоо уг…
-
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх…
-
Ж.Алдаржавхлан: Өөрсдөө хүлээн зөвшөөрч баталсан журмынх нь дагуу намын даргыг сонгосон шүү дээ

МАН-ын даргыг сонгох процесс ямар нэгэн хуулийн зөрчилгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэр МАН-ын VIII бага хурлын Тооллогын комиссын даргаар ажилласан юм. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: -МАН-ын бага хурал өглөө 360 гаруй гишүүнтэйгээр эхлээд дундаасаа 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комисс байгуулсан. Комисс хуралдаад, дотроосоо Тооллогын комиссын даргаа томилсон. Ингээд тооллогыг хэрхэн явуулах журмаа…
-
Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2,102,000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйж, залилсан гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, “Зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө”, эсвэл “Түр шилжүүлээч, эмнэлэгт байна” гэх мэтээр бичиж, итгэл үнэмшил төрүүлэх замаар залилан…
-
МАН-ын их хуралд өмнө нь байгаагүй олон төлөөлөгч оролцоно

Монгол ардын намын XXXI их хурлаар VIII бага хурлыг энэ оны 11 дүгээр сарын 15-16-нд Улаанбаатарт хийхээр товлов. Уг их хуралд 2255 төлөөлөгч оролцоно. Их хуралд оролцох төлөөлөгчийн тоо, сонгох журмыг энэ удаагийн бага хурлаар 100 хувийн саналаар баталжээ. 1200 төлөөлөгчтэй хийдэг байсан их хуралдаа тус нам энэ удаа өмнө нь байгаагүй олон төлөөлөгч оролцуулах…
-
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуужээ

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан онц ноцтой гэмт хэрэг 9-р сарын 21-нд гарчээ. 45 настай эрэгтэй хамт амьдардаг 30 настай эмэгтэйг хөнөөчхөөд, олон хоног архидаж, архиныхаа халуунд гэмт хэргийнхээ тухай дүүдээ хэлжээ. Ахынхаа сэжигтэй яриаг сонссон дүү нь 9-р сарын 27-нд цагдаагийн байгууллагад хандсан байна. Түүний дагуу Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй…
