Category: Menus

  • Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Өнөө шөнө буюу 7-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Гэхдээ бусад нутгаар үүлэрхэг, цаг агаар тогтуун байх төлөвтэй байна. Улаанбаатар хотын хувьд үүлэрхэг. Маргааш 28 хэмийн халуун байх төлөвтэй байгааг мэдэгджээ.

  • Долоогийн даваанд улсын цолтой 5 бөх, аймгийн 3 арслан шөвгөрлөө

    Долоогийн даваанд улсын цолтой 5 бөх, аймгийн 3 арслан шөвгөрлөө

    Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 8 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 5 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын заан 2, улсын начин 1, аймгийн арслан 3 шалгаран үлдээд байна.

  • Зургаагийн даваанд улсын цолтой 11 бөх тунан үлдлээ

    Зургаагийн даваанд улсын цолтой 11 бөх тунан үлдлээ

    Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 16 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 11 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 3, улсын харцага 1, улсын начин 3 шалгаран үлдээд байна.

  • Тавын давааны тойм

    Тавын давааны тойм

    Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд: Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Чимэдванданг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан А.Нармандахыг, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайг, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржийг, Улсын…

  • Архидан согтуурсан иргэн 2 хүүхэд хутгалж гэмтээжээ

    Архидан согтуурсан иргэн 2 хүүхэд хутгалж гэмтээжээ

    Энэ сарын 10-ны 21:40 цагт Дорнод аймгийн цагдаагийн газарт “Хэрлэн сумын есдүгээр баг, 15 дугаар байрны урд согтуу хүн хүн хутгаллаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын ажиллагааг явуулж, Хэрлэн сумын иргэн М гэртээ архидан согтууран, 21:00 цагийн орчимд гэрээсээ гарч, 15 дугаар байрны гадаа тоглож байсан 9 настай Б, 13 настай А нарыг хутгалж, биед…

  • Дааганы уралдаанд Ш.Мөнгөншагайн хурдан хээр даага түрүүллээ

    Дааганы уралдаанд Ш.Мөнгөншагайн хурдан хээр даага түрүүллээ

    Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст дааганы уралдаанд Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагай хурдан хээр даага түрүү магнайд орж ирж түмэн олноо баярлуулсан бол Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хурдан хул халзан…

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ…

  • Тавын даваанд улсын цолтой 23 бөх тунан үлдлээ

    Тавын даваанд улсын цолтой 23 бөх тунан үлдлээ

    Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 32 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 23 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 2, улсын арслан 3, улсын гарьд 2, улсын заан 6, улсын харцага 3, улсын начин 6 шалгаран үлдээд байна. Тавын давааны ам…

  • Я.Синнер Уимблдоны финалд анх удаагаа шалгарлаа

    Я.Синнер Уимблдоны финалд анх удаагаа шалгарлаа

    Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер Лондон хотноо болж буй Уимблдоны тэмцээний хагас шигшээ тоглолтод Сербийн нэрт тамирчин Новак Жоковичийг хожлоо. Ингэснээр тэрээр финалд Дэлхийн чансааны хоёрдугаар байрт жагсаж буй Испанийн теннисчин Карлос Алькарастай тоглохоор болж байна. Өдгөө 23 настай Синнер 57 долоо хоногийн турш Дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Түүний хувьд Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ ивээл дор болдог тэмцээнүүдэд нийтдээ 19 удаа,…

  • Өчигдөр цагдаагийн байгууллагад 2032 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

    Өчигдөр цагдаагийн байгууллагад 2032 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

     Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 4700 орчим алба хаагч ажиллаж байна. Баяр наадмын эхний өдөр цагдаагийн байгууллага нийт 2032 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 89 нь гэмт хэргийн…