Category: Menus

  • Загастайн даваанд цас орж, халтиргаа үүсжээ

    Загастайн даваанд цас орж, халтиргаа үүсжээ

    Завхан аймгийн Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумын нутгаар 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 1-26 см цас орлоо. Үүний улмаас авто замын зорчих хэсэг мөстөж, халтиргаа гулгаа үүссэнийг тус аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүллээ. Загастайн давааны замын зорчих хэсэгт машин зорчих боломжгүй болоод байна. Тиймээс зам хэвийн болтол ийшээ зорчихгүй байхыг жолооч нарт…

  • 15 иргэний амь насыг аварчээ

    15 иргэний амь насыг аварчээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалж, 209 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, нэг…

  • “Хаан омаха”, “Залуус” өрөөний 6 этгээдийг баривчиллаа

    “Хаан омаха”, “Залуус” өрөөний 6 этгээдийг баривчиллаа

    Цахим орчинд pokerrr 2 аппликэйшинд “Хаан омаха”, “Залуус” нэртэй өрөө үүсгэн, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар баривчиллаа. Хууль бусаар олсон орлогоор худалдан авсан тээврийн хэрэгслийг битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

  • Өвс ачиж явсан машин шатлаа

    Өвс ачиж явсан машин  шатлаа

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт өчигдөр суудлын машин шатав. Уг галын дуудлага 9-р сарын 21-ний өдрийн 13:17 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Г-гийн “Рrius-41” загварын машины хөдөлгүүр шатаж байсан аж.    Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Хүрээ уулын ард өвс ачиж явсан ачааны машин өчигдөр орой шатлаа. Энэ тухай…

  • Өргөдлийн байнгын хороо багш нарын цалингийн асуудлаар хуралдана

    Өргөдлийн байнгын хороо багш нарын цалингийн асуудлаар хуралдана

    Өнөөдөр 13.30 цагаас УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайн байнгын хороог өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд сэргээн байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг даргалж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар: -Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах -Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн…

  • Тракторын араас мөргөж, замын хажуу руу унажээ

    Тракторын араас мөргөж, замын хажуу руу унажээ

    Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Дөрөв гэдэг газар өнгөрсөн шөнө суудлын машин авто замын хажуу руу онхолджээ. Эрдэнэбүрэн сумаас Жаргалант сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Э “Лексус 470” загварын суудлын машинаараа урдаа явж байсан тракторын араас мөргөж, замын хажуу руу унасан байна. Уг машин унахдаа жолооны хүрд нь дотогш чихэгдэн, жолооч нь хавчуулагджээ. Түүнийг гаргуулахаар…

  • Я.Содбаатар нэр төрд нь халдсан гэдэг үндэслэлээр цагдаад ханджээ

    Я.Содбаатар нэр төрд нь  халдсан гэдэг үндэслэлээр цагдаад ханджээ

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг улс төр, улс төрийн намын дотор үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан нэр төрд нь халдаж байна хэмээн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргаж, нэр төрд нь халдаж байгаа асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Сүүлийн өдрүүдэд улс төрийн намын дотор үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хувь хүний нэр…

  • Ачааны машинууд мөргөлдөж, 2 жолооч нь бүхээгтээ хавчуулагджээ

    Ачааны машинууд мөргөлдөж, 2 жолооч нь бүхээгтээ хавчуулагджээ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Шартолгод гэдэг газарт өчигдөр ачааны 2 машин мөргөлдөж, машины төмөр хийцэд 2 хүн хавчуулагджээ. Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “NXG4250” загварын зүтгүүр, Шивээхүрэн боомт руу явсан “CA4250” зүтгүүр хоорондоо мөргөлдөж, 2 машины жолооч нар бүхээгтээ хавчуулагджээ. Машиных нь бүхээг дотогш чихэгдэн, жолооч нар хоёул жолооныхоо хүрдэнд хавчуулагдсан аж. Тэднийг гаргаж авахын…

  • Ярууд 25-30 см зузаан цас оржээ

    Ярууд 25-30 см зузаан цас оржээ

    Баян-Өлгий аймгийн 2 суманд өнгөрсөн шөнө 0.5 мм, Завхан аймгийн 1 суманд 2.0 мм цас орлоо. Үүнээс Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас тогтжээ. Орхон аймгийн 1 суманд 2 мм, Өмнөговь аймгийн 15 суманд  0.3-36 мм, Увс аймгийн 6 суманд 0.2-2 мм, Хөвсгөл аймгийн 5 суманд 4 мм бороо оров.…

  • УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргатай болно

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргатай болно

    УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товложээ. АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгох аж. Одоогийн дарга О.Цогтгэрэл нь Ардчилсан намын даргаар сонгогдож, Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж авсан. Тиймээс түүний оронд шинэ хүн сонгоно. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүний хэн нэг нь бүлгийн дарга болох таамаг бий. Үүнээс…