Category: Menus

  • Тэтгэврийн зээлд тавьсан хягзаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар болон Монголбанк санал нэгджээ

    Тэтгэврийн зээлд тавьсан хягзаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар болон Монголбанк санал нэгджээ

    Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцжээ. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдсэн байна. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн. Тиймээс ирэх Даваа…

  • Дуучин Шакирагийн мэдээллийг задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулжээ

    Дуучин Шакирагийн мэдээллийг задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулжээ

    Поп дуучин Шакирагийн эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээллийг ил болгож задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулсан талаар тус улсын эрүүл мэндийн албаныхны зүгээс лхагва гарагт мэдэгджээ. Энэ оны 2-р сард гэдэс, хэвлийн асуудлаар дуучин Шакирад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эмчилсэн Перу улсын нийслэл Лима хотын Делгадо Ауна хэмээх эмнэлгийг дуучны хувийн мэдээллийг задруулсан хэргээр…

  • Нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийг алдарт эхийн одонгийн урамшуулалд нөхөн хамруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 

    Нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийг алдарт эхийн одонгийн урамшуулалд нөхөн хамруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 

    УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Олон хүүхэд эхийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхиийг хэлэлцлээ. Монгол Улсад жил бүр дунджаар 75,000–80,000 хүүхэд шинээр мэндэлдэг бөгөөд нийт төрөлтийн 3–4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээс өмнө нас барж, мөн тооны ээжүүд эхийн алдар одон болон одонгийн урамшуулалд хамрагдаж чаддаггүй…

  • Украин: БНАСАУ Орост 30 мянган цэрэг илгээнэ

    Украин: БНАСАУ Орост 30 мянган цэрэг илгээнэ

    Умард Солонгос улс Оросын төлөө Украинд дайтах 25-30 мянга хүртэлх цэрэг нэмж илгээхээр болсон талаар Украины тагнуулын албаны эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ. Лхагва гарагт мөн өнгөрсөн жил Орост Умард Солонгосын цэргүүдийг тээвэрлэн хүргэсэн ОХУ-ын Ильюшин-76 онгоц БНАСАУ-ын нисэх онгоцны буудалд зогсч байгаа, 6-р сарын 4-ний өдрийн хиймэл дагуулын зургуудыг CNN агентлаг дамжуулан мэдээлсэн байна.…

  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны…

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Төрийн албан хаагчдын үндэсний чуулган”-д оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа, Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, Хүндэт зочид оо. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан…

  • Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

    Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

    Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, VII хороолол орчмын дахин төлөвлөлтийн бүсэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн хүртээмж бага. Тиймээс тухайн бүсэд барилгажуулалт хийхгүй байх эсэх саналыг оршин суугчдаас авах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотод буй дахин төлөвлөлтөд алдаатай зүйлс их ажиглагддаг.…

  • ОБЕГ: Сэлэнгэ аймгийн 3 суманд гарсан гал түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна

    ОБЕГ: Сэлэнгэ аймгийн 3 суманд гарсан гал түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна

    Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас…

  • Х.Тэмүүжин: Эрх мэдэлтэн, дарга, төрийг эрх мэдэлтэй болгох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн

    Х.Тэмүүжин: Эрх мэдэлтэн, дарга, төрийг эрх мэдэлтэй болгох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн

    УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: -Газрыг дахин төлөвлөж, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг юу юунд зарцуулах вэ. Ашиглалтын…

  • Иргэн: Сэрүүлэг тавьсан ч наадмын тасалбараа авч чадсангүй

    Иргэн: Сэрүүлэг тавьсан ч наадмын тасалбараа авч чадсангүй

    Үндэсний их баяр наадмын тасалбар өчигдөр 2025.07.02-ны 07 цагаас борлуулагдаж эхэлсэн. Хачирхалтай нь багадаа 13 мянган хүний тасалбар 10 минутын дотор дуусаж олон хүнийг гайхшируулав. Зарим хүмүүс сэрүүлэг тавиад ч тасалбараа захиалж чадаагүй гэж ярьж байна. Наадмын тасалбар суудлаасаа хамаарч 100-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Гэтэл шагийн хүмүүс наадмын тасалбарыг олноор нь худалдан авч…