-
Зэрлэг нохойд хөөгдөж яваад, хөлөө хугалсан гөрөөсөнд Б.Сансар мэс засал хийжээ

“Хөлийг нь тайрсан гөрөөс маань амьд байгаа байх аа. Сэжигтэй юм үзэгдэхгүй л байна” хэмээн алсыг дурандаж зогсоо энэ хүн бол Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтан Б.Сансар. Тэр Богдхан уулын Баруундэлгэрийн амыг хариуцан хамгаалдаг. Өвөрзайсан, Халиунбугатын амыг хариуцаж байхад нь энэ ам руу шилжүүлжээ. Байгаль хамгаалагч нарыг дунджаар 3 жил тутамд…
-
Монголын 6 эмэгтэй жүдоч “Russian tour-2025” тэмцээнд өрсөлдөнө

ОХУ-ын Челябинск хотод “Russian tour-2025” тэмцээний гурав дахь тэмцээн энэ сарын 28, 29-нд болно. Тус тэмцээнд есөн орны жүдочид өрсөлдөх бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан эмэгтэй тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Тэмцээний 48 кг-д Ж.Анударь, Ж.Энхбулаг, 57 кг-д Т.Ариунзаяа, О.Оюунчимэг, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар зодоглох юм. Тамирчдын ур чадварыг…
-
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён анхны илтгэлээ тавилаа

Энэ сарын эхээр явагдсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тус улсын төрийн тэргүүнээр сонгогдсон И Жэ Мён албандаа орсноос хойших анхны бодлогын илтгэлээ пүрэв гарагт тавилаа. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд тавьсан анхны бодлогын илтгэлдээ тус улсын Засгийн газрын төсвийн тодотголыг онцолсон байна. Тэрээр улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааг…
-
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сантай “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн Гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав. Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт…
-
Украин, Европын Зөвлөл хамтран тусгай шүүх байгуулахаар болов

Украины ерөнхийлөгч В.Зеленский лхагва гарагт Европын хүний эрхийн асуудал хариуцсан Европын Зөвлөлтэй хамтран Украинд түрэмгийлэл үйлдсэн Оросын албан тушаалтнуудыг яллах тусгай шүүх байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Уг тусгай шүүх байгууллага нь 2022 оны 2-р сард ОХУ Украинд түрэмгийлэн халдан довтолсон дайны гэмт хэрэгт буруутай Оросын өндөр дээд албан тушаалтнуудыг яллах зорилгоор байгуулагдаж байгаа бөгөөд…
-
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Турк улсаас баривчиллаа

Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, хамтран ажилласны дүнд тус улсад баривчлуулж, энэ оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс руу албадан гаргуулах арга хэмжээг авлаа. Иргэн “А”…
-
Эмэгтэй шигшээ баг олимпын аваргуудыг нутаг дээрээ буулгаж авлаа

3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Парис 2024” олимпын наадмын аварга Германы багийг 18:14 харьцаагаар хожиж, нутаг дээрээ түүхэн ялалт байгууллаа. Ингэснээр манай баг хоёр хожилтой болж, хэсгээсээ гарахаар болж байна. Аваргуудын эсрэг тоглолтод Н.Нандинхүсэл 6, Б.Ариунцэцэг 7, М.Цэрэнлхам 2, О.Хулан 3 оноо тус тус авлаа. Тэд эхний тоглолтоо Бразилын шигшээ багийн эсрэг хийж 16:14 харьцаагаар…
-
Ираны хууль тогтоогчид ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа түр зогсоохыг дэмжив

Лхагва гарагт Ираны парламентад тус улсын Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтын ажиллагаагаа зогсоох эсэх асуудлыг хэлэлцэн, улмаар дээрх хуулийн төсөл дээр санал хурааж, НҮБ-ын харьяа тус байгууллагатай хамтын ажиллагаагаа цуцлаж, түр зогсоохыг дэмжсэн байна. Нийт 290 суудалтай Ираны парламентын лхагва гарагийн хуралдаанд 222 гишүүн оролцсоноос 221 нь дэмжиж, 1 гишүүн түдгэлзсэн талаар тус…

