-
Хөвсгөл Онцгой комисс: Өвчтөн үнэнээ хэлээгүйгээс эмч нар хавьтагч болсон

Хөвсгөл аймагт тарваган тахлын халдвар авсан эхний өвчтөн нас барсан. Тэрээр бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэхдээ тарваганы арьс өвчсөн тухайгаа мэдээлээгүй, үнэнээ хэлээгүй гэнэ. Үүний улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 14 ажилтныг 1-р хавьтал болгож, эрсдэлд оруулсан байна. Тэдгээр эмч, сувилагчийг Халдвартын тасагт тусгаарлан, хянаж байгаа. Тэдний оронд Булган, Орхон аймгаас мэргэжлийн эмч, сувилагч татан…
-
Хогны савнаас агнасан тарвага олджээ

Агнасан, нөөцөлсөн тарвагаа хогны саванд хийсэн хэрэг Хөвсгөл аймагт гарлаа. Энэ тухай өнөөдөр тус аймгийн Онцгой комисс сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ анхааруулав. Иргэдийг агнасан, хадгалсан тарвагаа энд тэнд хамаагүй хаяхгүй байх, Зоонозын өвчин судлалын төвд мэдэгдэхийг зөвлөж байгаа. Тарвагаа сайн дураараа устгуулбал хариуцлага тооцохгүй, торгохгүй. Энэ тухай мэдэгдсээр байтал зарим хүн итгэлгүй хөргөгчиндөө хадгалсан махаа гудамжин…
-
Тарваган тахлын хөл хориог дахин 3 хоногоор сунгав

Хөвсгөл аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахал өвчинтэй холбоотойгоор тогтоосон хөл хорионы дэглэмийг 3 хоногоор сунгав. Мөрөн, Цагаан-Уул сумыг 9-р сарын 10 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм. Энэ хугацааг 9-р сарын 13 болгож, сунгалаа. Энэ хугацаанд эдгээр сумаас иргэдийг гаргахгүй, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Хөл хорионы дэглэм…
-
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо. “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “30 хувиар” гэснийг “40 хувиар” гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. …
-
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны үнэнч албат Лекорню шинэ Ерөнхий сайдаар томилогдлоо

Шахалтанд орсон Ерөнхийлөгч Эммануэль Макрон Батлан Хамгаалах Яамны сайдаар ажиллаж байсан Себастьян Лекорнюг шинэ Ерөнхий сайдаар томилж, хуваагдсан парламентыг зөвшилцөлд хүргэх арга олох, мөн 2026 оны төсвийг батлуулах хүнд сорилттой үүрэг хүлээлгэв. Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд асан Франсуа Байру огцрох өргөдлөө өгч, Макрон түүнийг нь хүлээн авсан. Байру албан тушаалдаа ердөө есөн сар ажиллаад…
-
“Халзан бүрэгтэйн” орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав

Монгол Улсын Их Хурлаас “Халзанбүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулахаар товлон зарласан. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, уг сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт…
-
Польш улс агаарын хилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн Оросын дронуудыг буудаж унагажээ

Польшийн зэвсэгч хүчин лхагва гаргийн өглөө Орос улс Украин руу дайрах үеэр агаарт нь зөршөөрөлгүй нэвтэрч орж ирсэн дронуудыг сөнөөсөн талаар мэдээлэв. Энэ нь Европ руу хийсэн томоохон өдөөн хатгалга болж болзошгүй үйл явдал гэж үзэж байна. “Зэвсэг ашиглагдсан бөгөөд унасан дронуудыг хайх ажиллагааг холбогдох алба хаагчид идэвхтэй явуулж байна” хэмээн Польшийн үйл ажиллагаа хариуцсан…
-
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ

Иргэн … энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна. Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг…
-
Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай ярилцаж байна

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагуудын Шинжлэх ухаан, технологийн бага хурал Австри улсын Вена хотод болж байна. Тус бага хурлын ерөнхий хэлэлцүүлэгт ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл илтгэл тавьж, цөмийн туршилтыг бүрэн хориглох асуудал, түүний дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хяналтын станцуудын үйл ажиллагаа, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улс тус гэрээнд 1996…
