-
М.Орхонтуултай хамт хийсэн шалгалтаар АИ92 бензиний октан 92 гарчээ

Нийгмийн сүлжээнд иргэн М.Орхонтуул “АИ92 автобензиний октаны тоо 86 байна” гэх мэдээлэл түгээсэн. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжилзүйн газар, нийслэлийн Хяналт шалгалтын газар өчигдөр М.Орхонтуултай хамт ШТС-уудад шалгалт хийлээ. Шалгалтаар “Петровис”, “Шунхлай”, “Магнай трейд”, “Тэс петролиум”, “M-Oйл”, “Газ-Ойл нефть”, “Содмонгол” зэрэг ШТС-аас санамсаргүй байдлаар дээж авч,…
-
82 хүн усанд осолдон, амиа алджээ

Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 2-ны байдлаар хүн усанд осолдсон тухай 118 дуудлага онцгой байдлын албанд иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар өссөн байна. Усанд осолдож 82 хүн амиа алдсаны 25 нь хүүхэд байв.
-
Гималайн гамшгаар сураггүй болсон 4200 гаруй хүнийг хайсаар байна

Балба, Төвөдийн хил орчимд 8 дугаар сарын 26-нд мөнх цас, мөсөн гол нурснаас үүдэн Гималайн нурууны хад асга нурж, асар их үер үүсгэсэн. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 1.200-г давж, 4200 гаруй хүн сураггүй болоод байна. Аврах багийнхан усан цахилгаан станцуудын хонгилд гацсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Балбын аврах ажиллагааны…
-
Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх…
-
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй тавьсан хөшөөг шилжүүлнэ

Нисйлэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам” баталсан байдаг. Үүнд “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр…
-
Өнөөдөр Сонгинохайрхан, Налайх, Зуунмодод цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани 9 дүгээр сарын 3-10-ны өдрүүдэд цахилгаан хязгаарлаж, шугам тоноглолоо засахаар болжээ. Өнөөдөр /2026.09.03/ нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Төв аймгийн Зуунмод суманд цахилгаан хязгаарлана. Харин Төв аймгийн Баянцагаан суманд маргаашаас эхлэн, 9 дүгээр сарын 6 хүртэл, Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан сумын зарим газраар 9 дүгээр сарын 4-10 хүртэл цахилгаан хязгаарлах…
-
Хиймэл нуурын усыг Ерөө голд цутган, бохирдуулж байжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Ерөө сумын Цагдаагийн тасаг, Байгаль орчны алба хамтран тус аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутагт 8 дугаар сарын 31-ний өдөр шалгалт зохион байгуулжээ. Хавчиргана гэх газрыг нөхөн сэргээж байгаа компани тухайн газарт үүссэн хиймэл нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутган, голын усыг бохирдуулж байжээ. Уг зөрчлийг…


