Category: Menus

  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд 24 цагаар төмөр зам тавьж байна

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд 24 цагаар төмөр зам тавьж байна

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд төмөр зам тавьж буй ажиллагсад 24 цагаар ажиллаж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр “Монголын төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Энэ төмөр замыг Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай,…

  • “Зуны зугаа” тоглолтын үеэр 35 хүн бэртэж, гэмтжээ

    “Зуны зугаа” тоглолтын үеэр 35 хүн бэртэж, гэмтжээ

    “Реппер 113”-ын “Зуны зугаа” шоу тоглолт өнгөрсөн амралтын өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тус тоглолтыг үзэж байсан хүмүүс бусдад хутгалуулж ГССҮТ-д очсон гэдэг мэдээлэл бий. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна” гэх мэдээллийг өгч байсан. ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах…

  • Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ

    Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.26-06.01/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 89 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр,…

  • Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ

    Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр 12 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн 44.1-д “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал…” гэж заасан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын үндэслэлээ “Хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай…

  • Судлаач Х.Цэндсүрэн квант механикийн шинэ нээлт хийлээ

    Судлаач Х.Цэндсүрэн квант механикийн шинэ нээлт хийлээ

    Австралийн Гриффит их сургуулийн Queensland Quantum and Advanced Technologies Research Institute (QUATRI)-ийн судлаач Х.Цэндсүрэн квант механикийн салбарт түүхэн нээлт хийжээ. Тэрээр Германы Макс Планкийн нэрэмжит Цөмийн Физикийн Институт (MPIK)-ын онолын физикчидтэй хамтран ажиллаж, квант хонгилын (quantum tunneling) үзэгдлийн үед “хориотой муж” хэмээгддэг бүсэд электронууд буцаж ойж, сарниж байгааг анх илрүүлсэн байна.Энэхүү судалгаа нь квант механикийн…

  • ”Дархан марафон”-д 12 мянган хүн оролцов

    ”Дархан марафон”-д 12 мянган хүн оролцов

    Дархан-Уул аймгийн төвд өчигдөр зохион байгуулсан марафонд 6-70 насны 12 мянга орчим хүн оролцов. Бүх нийтийн гүйлт “Дархан марафон”-ыг “Бид Дархандаа хайртай” уриан дор цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.Марафоныг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан санаачилжээ.

  • ДЦС 3-т гарсан галыг бүрэн унтраалаа

    ДЦС 3-т гарсан галыг бүрэн унтраалаа

    Нийслэлийн Хан-Уул дүүрэг 3-р хороо “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын Турбин цех дотор өнгөрсөн шөнө гал гарлаа. Энэ тухай дуудлага 6 дугаар сарын 2-ны 00:27 цагт 101-т ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт гал түймрийн тархалтыг зогсоож,…

  • 101 настай буурлыг Алтангадас одонгоор шагнажээ

    101 настай буурлыг Алтангадас одонгоор шагнажээ

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хамгийн өндөр настан эдүгээ 101 настай. 10 дугаар багийн иргэн Б.Рэгзэдмааг Монгол Улсын Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнажээ. Шагналыг тус аймгийн засаг Л.Төмөрбаатар гардуулан өглөө.Тус аймагт 15150 өндөр настан амьдарч байгаагийн 67.9 хувь нь эмэгтэй.100-гаас джэш насны 2 ахмад байна.

  • Хүүхдийн байгууллагуудыг машинтай болгов

    Хүүхдийн байгууллагуудыг машинтай болгов

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Өмнөговь аймгийн 15 сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөр дамжуулан, 1000 хүүхдэд бэлэг хүргүүлжээ. Мөн Хүүхэд, гэр бүлийн газарт 8 хүний суудалтай автомашин олгов. Хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг бага оврын суудлын автомашинтай болголоо.

  • Монголын бөхчүүд “Улаанбаатар опен”-оос 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртлээ

    Монголын бөхчүүд “Улаанбаатар опен”-оос 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртлээ

    Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон. Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг авч, эх орныхоо дэвжээнд сайхан…