-
БНСУ-ын Ерөнхийлөгч Хууль зүйн сайд асан Чо Гукт өршөөл үзүүлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн тус улсын Хууль зүйн сайд асан Чо Гукт өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан талаар Засгийн газар даваа гарагт зарласан байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийн засаглалын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Чо Гук хамаатан саднуудтайгаа холбоотой элдэв асуудлын улмаас сайдын албаа өгч байсан бол өнгөрсөн оны 12-р сард төрсөн…
-
Өнгөрсөн 6-р сард буудуулсан Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мигель Урибе нас баржээ

Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, парламентын гишүүн, улс төрч Мигель Урибег нас барсан талаар даваа гарагт түүний эхнэр мэдээлсэн байна. Түүний эхнэр Мариа Клаудиа Таразона “хайр дүүрэн амьдрал бэлэглэсэн чамдаа баярлалаа, чи үүрд миний үнэнч хайр байх болно, тайван нойрс доо хайрт минь, би үр хүүхдүүдээ сайн харж хандах болно” хэмээн өөрийн Инстаграм хуудсандаа бичжээ.…
-
Трамп-Путины уулзалтын үр дүнгээс үл хамааран НАТО Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлнэ

НАТО-гийн ЕНБД Марк Рютте даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа 15-ны өдөр АНУ-ын Аляска мужид зохиогдох Трамп-Путины уулзалтын үр дүнгээс үл хамааран НАТО Украинд зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Украин улс байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зэвсэгтэй байх, түүнчлэн гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээ хийх тохиолдолд ч ашигтай байдалд байхыг баталгаажуулахын тулд НАТО хүчин чармайлт…
-
Орон сууцны луйвраас хэрхэн сэргийлэхийг Санхүүгийн зохицуулах хороо зөвлөж байна

Үл хөдлөх хөрөнгө зуучлах үйл ажиллагаа явуулдаг 303 хуулийн этгээд, 320 брокер, 1112 хуулийн агент Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байна. Иргэд өдийд орон сууц түрээслэх, түрээслүүлэх, худалдах, худалдан авах нь ихэсдэг. Иймд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан агент, брокероор үйлчлүүлж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд сэрэмжлүүлж байна.…
-
Триатлоны шүүгч Б.Тэлмэн “Бахрейн-2025” наадмыг дэнсэлнэ

“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын триатлоны төрөлд Монгол Улсын иргэн, олон улсын шүүгч Батжаргалын Тэлмэн шүүгчээр ажиллана. Тэрээр триатлоны спортоор манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, Монгол Улсын аварга цолыг гурвантаа хүртсэн төдийгүй 2007, 2008 онд Азийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль зүүж байжээ. Азийн залуучуудын III наадам нь 2025 оны аравдугаар сард Бахрейн улсын…
-
Монголын залуу боксчид Азийн аваргаас 4 медаль хүртлээ

Боксын U19 болон U22 ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо 7-р сарын 30-наас 8-р сарын 12-ний өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа. Азийн аваргын рингэнд тулалдсан Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн U22 насны ангиллын 55 кг жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медаль, 65 кг жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн U22 насны ангилалд 45-48 кг жинд С.Биндэръяа,…



