Category: Menus

  • Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмэх санал хүргүүлнэ

    Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмэх санал хүргүүлнэ

    Сурагчийн дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, поло цамцыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас гарсан болохыг албаныхан мэдээллээ. Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсыг поло цамц гэх мэтээр хямд төсөр сонголттой болгох, сургуулийн зөвлөл өөрсдөө сонгох боломжийг…

  •  Б.Болдбаатар: Давааны наймаа хийдэг байдлыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын үндэсний бөхийн дүрэм, Зөрчлийн тухай хуулиар зохицуулах цаг болжээ

     Б.Болдбаатар: Давааны наймаа хийдэг байдлыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын үндэсний бөхийн дүрэм, Зөрчлийн тухай хуулиар зохицуулах цаг болжээ

    Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 94 жил, Сайншанд сум байгуулагдсаны түүхт 64 жил, Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадам Сайншанд хотод болж, тус наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн заан Ч.Хасчулуу долоо даван түрүүлж, аймгийн начин О.Зундуй үзүүрлэсэн. Ч.Хасчулуу нь аймгийн заан Б.Батзоригоор нэг, улсын харцага Л.Лха-Очироор хоёр, улсын гарьд…

  • Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа

    Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа

    Энэ оны 07.25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги,тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны хоёр бүлэнг этгээдүүдийг баривчиллаа. Уг дөрвөн этгээд нь Hyundai Verna, Toyota Harrier, Toyota Mark -2, Toyota Fit, Верна аксент, зэрэг 6 тээврийн хэрэгсэл мөн тээврийн хэрэгслийн толь обуд зэргийг хулгайлан бусдын банкны картаар гүйлгээ хийсэн нь урьдчилсан байдлаар…

  • Трамп Энэтхэг улсад 25%-ийн тариф ногдуулна

    Трамп Энэтхэг улсад 25%-ийн тариф ногдуулна

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25%-ийн тариф ногдуулж, зарим нэр төрлийн импортод 50 хүртэлх хувийн татвар хураахаар болж, мөн ОХУ-тай худалдаа хийсний төлөө “шийтгэл” ногдуулахаар болсон талаараа мэдэгдсэн байна. Д.Трамп лхагва гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social хуудсанд энэ талаар нийтэлсэн бөгөөд Энэтхэг улсад ногдуулсан тарифын бодлогыг 8-р сарын 1-ний баасан гарагаас хэрэгжүүлж эхлэхээр…

  • Оззи Осборн агсны гэр бүлийнхэн, шүтэн бишрэгчид түүнийг эцсийн замд нь үдлээ

    Оззи Осборн агсны гэр бүлийнхэн, шүтэн бишрэгчид түүнийг эцсийн замд нь үдлээ

    Лхагва гарагт Английн Бирминхэм хотноо домогт рок дуучин Оззи Осборн агсныг эцсийн замд нь үдэх ёслолын арга хэмжээ зохиогдсон байна. Оззи Осборны гэр бүлийн гишүүд болно шүтэн бишрэгчид нь Бирминхэм хотын төвд орших Black Sabbath Bridge буюу дуучны хамтлагийн нэрээр нэрлэсэн гүүрэн дээр олон мянгаараа цугларч, цэцэг болон дурсгалын зүйлс тавьж, лаа асааж, хүнд метал…

  • Зелжко Васеливич Үндэсний дээд лигийн “Монголианс” багийг дасгалжуулна

    Зелжко Васеливич Үндэсний дээд лигийн “Монголианс” багийг дасгалжуулна

    МСБХ-ны 2024-20255 оны улирлын шилдэг дасгалжуулагч Зелжко Васеливич “Mongolians Basketball Team” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Харин өнгөрсөн улирал “Монголианс” багийг удирдаж 2025-2026 оны улиралд Үндэсний Дээд лигт тоглох боломжтой болгож дэвшүүлсэн Д.Лхагваа туслах дасгалжуулагчаар ажиллах аж. Зелжко Васеливичийн хувьд Үндэсний дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийг хоёр улирал дараалан удирдсан туршлагатай мэргэжилтэн билээ. Харин…

  • Долоодугаар сард 43 хүн гол, усанд живж амиа алдсаны 14 нь хүүхэд байна

    Долоодугаар сард 43 хүн гол, усанд живж амиа алдсаны 14 нь хүүхэд байна

    Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Энэ оны 07 дугаар сард гол ус болон нууранд живж, амиа алдсан тухай нийт 43 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согтууруулах…

  • Төвийн аймгуудын зарим нутагт бороо орж, хойд хэсгээр цаг агаар сэрүүснэ

    Төвийн аймгуудын зарим нутагт бороо орж, хойд хэсгээр цаг агаар сэрүүснэ

     Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээллээ. Тодруулбал энэ сард төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нийт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны…

  • Эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг баривчилжээ

    Эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг баривчилжээ

    Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогджээ. Тиймээс ард иргэдийг…

  • 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

    2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг татан оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон…