-
Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй

Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг. Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй. Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын…
-
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлыг 2024 оны есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвд хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нүүж орох юм.…
-
АНУ-ын арми Ираны бүсэд ирж, Иран байлдахад бэлдэж эхэллээ

АНУ-ын бөмбөгдөгч онгоцны баг Ираны бүс нутгийн ойролцоо ирж, байрласны дараа Ираны Засгийн газар АНУ-ын болзошгүй халдлагад бэлдэж эхэлжээ. АНУ-ын тал Ираныг жагсагчдын эсрэг хүч ашиглаж, олон мянган иранчуудыг хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа аж. 7 бөмбөгдөгч онгоцтой АНУ-ын арми Ираны ойролцоо байрлалаа бүрэн эзлээгүй байгаа ч бөмбөгдөх хэмжээнд ойртож ирсэн байна. Иранд Засгийн газрыг эсэргүүцэх…
-
Улсын онцгой комиссоос олгосон өвс, тэжээлийг сумдад хуваарилав

Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч 310 гаруй сум зудын байдалтай өвөлжиж байна. Улсын онцгой комисоос аймаг, сумдад өвс тэжээл өгч эхэллээ. Энэ хүрээнд Төв аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос олгосон өвс, тэжээлийг сумдад хуваариллаа. Аймгийн хэмжээнд цас ихтэй, өвөлжилт хүндхэн байгаа. Тусламжаар өгсөн 550 тонн тэжээлийг 27 сумын малчин өрхүүдэд буцалтгүй тусламж хэлбэрээр, 26…
-
Сүрьеэг эрт илрүүлдэг боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нян судлалын лаборатори GeneXpert 4 модул бүхий аппаратаар сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх шинжилгээг хийж эхэллээ. Уг аппаратыг “Глобаль сан”-гийн дэмжлэгтэйгээр суурилуулсан бөгөөд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхээс гадна эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд буюу хоёр цагийн дотор оношлох боломжтой гэдгээрээ давуу талтай юм.




