-
БНАСАУ Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын Мэдээлэл, олон нийттэй харилцах департаментын дэд дарга Ким Ё Жон даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгос улсад БНСУ-тай яриа хэлэлцээ явуулах ямар ч сонирхол байхгүй гэв. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн өнгөрсөн сард сонгуульд ялалт байгуулж, албан тушаалдаа орсон цагаасаа эхлэн Умард Солонгос улстай харилцаагаа сэргээх…
-
Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Улсын болон Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсан төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, нам, төрийг 44 жил тасралтгүй…
-
Израил улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхэллээ

Израилын зэвсэгт хүчин Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд даваа гарагт 10 цагийн хугацаанд цэрэг, дайны үйл ажиллагаагаа түр зогсоох арга хэмжээг авахаар болсноо ням гарагт зарлажээ. Тус мэдэгдэлд Израилын зэвсэгт хүчин орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10:00 цагаас оройны 20:00 цагийн хооронд, Газын зурвасын нүүлгэн шилжүүлэгдсэн дийлэнх иргэдийн амьдарч буй эргийн…
-
Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тамирчид тодорлоо

Энэ оны 9-р сарын 13-наас 21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт явуулж, жин тус бүр дээр өрсөлдөх тамирчдын нэрс тодроод байна. Эрэгтэй: 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ) 61кг Т.Түвшинтулга (БГД АК) 65кг Б.Гантулга…
-
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах хөдөө аж ахуйн ажилчдын 27 дугаар байрыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү байршилд нэг блок үйлчилгээний талбай бүхий 108 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар төмөр бетон бүтээцийн ажил хийгдэж байна.…
-
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилга нь хоёр давхар үйлчилгээний төв, 200 орчим зогсоолтой баригдана. Хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж тухайн барилгад нүүж орох…



