-
13, 14 настай охидыг худалдсан хүний наймаачинд 17 жил хорих ял оноов

Иргэн П-д холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр хяналаа. 13 настай Э, түүний найз 14 настай О нар орон гэрээсээ дайжсан аж. Үүнийг П далимдуулан, 13 настай Э-тэй бэлгийн харьцаанд орсон, мөн охидын санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлсэн, 2 хүүхэд худалдсан хэрэгт холбогдсон байна. Тэрээр уг охидод биеэ үнэлж мөнгө олох санал…
-
Хятадтай тохиролцоо хийвэл 100% татвар ногдуулна гэж Трамп Канадыг сүрдүүлжээ

Доналд Трамп 1-р сарын 24-нд Канадыг сүрдүүлжээ. Сошиал медиа дээр бичсэн нийтлэлдээ Трамп “Канад хэрэв Хятадтай арилжааны тохиролцоонд хүрвэл, Канадын АНУ руу экспортолдог бүх бараанд 100%-ийн татвар ногдуулна. Хятад Канадын ясыг нь гартал мөлжиж, бизнесүүдийг нь сүйрүүлж, нийгмийн бүтэц болон амьдралын ерөнхий хэв маягийг нь сүйрүүлэх болно” гэж бичсэн байна. Трамп бусад улс орныг эрхшээлдээ…
-
Галт зэвсгийн мэргэжилтэн, хошууч Б.Гансүхэд 2 хэргээр ял оноолоо

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Гансүх иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан нэр бүхий 4 иргэний төлбөр болох 1.4 сая төгрөгийг өөртөө авч хувьдаа зарцуулсан, хүний галт зэвсгийг гэртээ хадгалж, хувьдаа завшсан гэх хэрэгт холбогджээ. Уг хэрэгт…
-
Швейцарт гарсан “Монгол орон, хоёр цаг хугацаа” үзэсгэлэнг 50 мянган хүн үзэж сонирхжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын холбооны улсын Давос хотноо энэ сарын 19-23-нд хуралдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ 1 дүгээр сарын 22-ны өдөр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо. Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1–14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд…
-
Миннеаполис хотын иргэд цагаачлалын албыг эсэргүүцэн жагсаж эхэлжээ

АНУ-ын Миннеаполис хотод Цагаачлалын албаны ажилтнууд 37 настай Алекс Претти гэх АНУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн явдал асар их шүүмжлэл дагуулж байна. Хоёр долоо хоногийн өмнө мөн тус хотод Цагаачлалын албаны ажилтнууд Риний Гүүд гэх эмэгтэйг буудаж хөнөөсөн явдал асар их шүүмжлэл дагуулж, иргэд Цагаачлалын албыг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм. Гэтэл гал дээр тос нэмсэн үйл явдал…




