Category: Menus

  • Хээрийн түймрийг өдөрт нь унтраалаа

    Хээрийн түймрийг өдөрт нь унтраалаа

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөнхайлааст багийн Уртынцагаан гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарав. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албанд 13:54 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн нийт 25 хүн, 4 машинтайгаар очиж, 17:25 цагт цурманд оруулж, 18:30 цагт бүрэн унтраалаа.

  • Цагаан-Уулаас хүн гаргахгүй байхаар шийдвэрлэв

    Цагаан-Уулаас хүн гаргахгүй байхаар шийдвэрлэв

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Онцгой комисс 9 дүгээр сарын 4-ний 21:30 цагт хуралдаж, 4-7-ны хооронд хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан бол орох хөдөлгөөн хэвийн явуулахаар болов. Сумаас гарахыг дараах тохиолдолд зөвшөөрнө. Үүнд:• Албан томилолт (Сумын онцгой комиссын бичигтэй тохиолдолд)• Ар гэрийн гачигдал (Сумын онцгой комиссын бичигтэй тохиолдолд)• Эрүүл…

  • 8-р сар хур багатай 38 дахь сар болжээ

    8-р сар хур багатай 38 дахь сар болжээ

    Өнгөрөгч 8 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -1.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 0.3°С-аар дулаан байсан бол 1940 оноос хойш тохиолдож байгаа 15 дахь дулаан сар болсон тухай ОБЕГ-ын Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс мэдээллээ. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн дийлэнх буюу…

  • Ахлах ангийн сурагчид хичээлээ ингэж сонгоорой

    Ахлах ангийн сурагчид хичээлээ ингэж сонгоорой

    Бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид заавал болон сонгон судлах гэсэн хоёр хөтөлбөр судална. Сонгон судлах 15 хөтөлбөрийн 16 хичээлээс X-XII ангийн сурагчид сонголтоо хийнэ. 2025–2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдын хичээл сонголт тухайн сургуулийн хувийн LMS системээр цахим хэлбэрээр зохион байгуулагдана. 16 сонгон судлах хичээлээс…

  • Гамшигт өртөн, дээвэргүй болсон сургуульд 400 сурагч хичээллэж байна

    Гамшигт өртөн, дээвэргүй болсон сургуульд 400 сурагч хичээллэж байна

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль “Г” хэлбэрийн 1 давхар барилгатай. Энэ барилгын “Б” корпусын дээвэр энэ оны 4 дүгээр сарын 10-11-ний шөнө 00:10-04:00 цагийн хооронд гамшгийн хэмжээнд хүрсэн угалзаар юу ч үгүй хуурч, 19 цонх хагарч, зарим эд хогшил эвдэрчээ. Үүнээс гадна спорт заалны дээврийн 1/3, урлаг заалны 16 ам метр дээвэр, дотуур…

  • О.Сонинбаяр: Судалгаа, мэдлэгтэй байгаа учраас л тайлбар хийж буй, энэ миний ажил

    О.Сонинбаяр: Судалгаа, мэдлэгтэй байгаа учраас л тайлбар хийж буй, энэ миний ажил

    Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тайлбарлан хүргэж буй МҮОНРТ-ийн сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаяртай ярилцлаа. Түүний хувьд 10 гаруй жил спортын сэтгүүлчээр ажиллаж байгаа юм. Тэрээр өвөл, зуны олимпын наадам болон тив Дэлхийн олон тэмцээн, уралдаан дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүний тайлбарт дуртай олон хүмүүс байдгийн зэрэгцээ шүүмжилдэг хэсэг ч бий. Тиймээс түүнтэй тайлбар болоод мэргэжлийн онцлогийн талаар…

  • Аргентины цагдаа нар нацистуудын хулгайлсан “Хатагтайн хөрөг” хэмээх уран зургийг олжээ

    Аргентины цагдаа нар нацистуудын хулгайлсан “Хатагтайн хөрөг” хэмээх уран зургийг олжээ

    Дэлхийн хоёрдугаар дайны үед Европоос хулгайлагдан алга болж байсан XVIII зууны үеийн уран зургийг Аргентины цагдаа нар олсон байна. Италийн уран зураач Жузеппе Гисландигийн бүтээл болох “Хатагтайн хөрөг” хэмээх уран зураг одоогоос 80 жилийн өмнө алга болж байсан ажээ. Харин өнгөрсөн сард уг уран зураг Аргентины нэгэн үл хөдлөхийн зуучийн вебсайт дээр худалдаалахаар тавигдсан байшингийн…

  • Лиссабон хотын алдарт дүүжин тээвэр осолдсоны улмаас 15 хүн амиа алджээ

    Лиссабон хотын алдарт дүүжин тээвэр осолдсоны улмаас 15 хүн амиа алджээ

    Лхагва гарагт Португалийн нийслэл Лиссабон хотын алдарт Глориа дүүжин тээвэр осолдсоны улмаас 15 хүн амь үрэгдэж, 18 хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Жуулчдыг олноор нь татдаг, Лиссабон хотын өгсүүр хэсэгт байрлах “Gloria Funicular” дүүжин тээвэр орон нутгийн цагаар лхагва гарагийн оройны 18:00 цагт замаасаа гарч осолдсон ба амиа алдсан алдсан хүмүүсийн дунд гадаад улс…

  • Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авдаг болно

    Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авдаг болно

    Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг https://portal.ndaatgal.mn/-ээр цахимаар илгээх системийн хөгжүүлэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд ажлын хэсэгт танилцууллаа. Нийгмийн…

  • Дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбай байгуулна

    Дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбай байгуулна

    Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. “Мөрөөдлийн гоол” тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-иудын дунд охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар болно. Цаашид Олон улсын…