Category: Menus

  • Украин, Европын Зөвлөл хамтран тусгай шүүх байгуулахаар болов

    Украин, Европын Зөвлөл хамтран тусгай шүүх байгуулахаар болов

    Украины ерөнхийлөгч В.Зеленский лхагва гарагт Европын хүний эрхийн асуудал хариуцсан Европын Зөвлөлтэй хамтран Украинд түрэмгийлэл үйлдсэн Оросын албан тушаалтнуудыг яллах тусгай шүүх байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Уг тусгай шүүх байгууллага нь 2022 оны 2-р сард ОХУ Украинд түрэмгийлэн халдан довтолсон дайны гэмт хэрэгт буруутай Оросын өндөр дээд албан тушаалтнуудыг яллах зорилгоор байгуулагдаж байгаа бөгөөд…

  • Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Турк улсаас баривчиллаа

    Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Турк улсаас баривчиллаа

    Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, хамтран ажилласны дүнд тус улсад баривчлуулж, энэ оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс руу албадан гаргуулах арга хэмжээг авлаа. Иргэн “А”…

  • Эмэгтэй шигшээ баг олимпын аваргуудыг нутаг дээрээ буулгаж авлаа

    Эмэгтэй шигшээ баг олимпын аваргуудыг нутаг дээрээ буулгаж авлаа

    3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Парис 2024” олимпын наадмын аварга Германы багийг 18:14 харьцаагаар хожиж, нутаг дээрээ түүхэн ялалт байгууллаа. Ингэснээр манай баг хоёр хожилтой болж, хэсгээсээ гарахаар болж байна. Аваргуудын эсрэг тоглолтод Н.Нандинхүсэл 6, Б.Ариунцэцэг 7, М.Цэрэнлхам 2, О.Хулан 3 оноо тус тус авлаа. Тэд эхний тоглолтоо Бразилын шигшээ багийн эсрэг хийж 16:14 харьцаагаар…

  • Ираны хууль тогтоогчид ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа түр зогсоохыг дэмжив

    Ираны хууль тогтоогчид ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа түр зогсоохыг дэмжив

    Лхагва гарагт Ираны парламентад тус улсын Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтын ажиллагаагаа зогсоох эсэх асуудлыг хэлэлцэн, улмаар дээрх хуулийн төсөл дээр санал хурааж, НҮБ-ын харьяа тус байгууллагатай хамтын ажиллагаагаа цуцлаж, түр зогсоохыг дэмжсэн байна. Нийт 290 суудалтай Ираны парламентын лхагва гарагийн хуралдаанд 222 гишүүн оролцсоноос 221 нь дэмжиж, 1 гишүүн түдгэлзсэн талаар тус…

  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.26/ 03:38 цагт цурманд оруулж, мөн өдрийн 15:20 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын…

  • Д.Трамп ирэх долоо АНУ, Ираны яриа хэлэлцээ явуулахаар төлөвлөж байгаа гэв

    Д.Трамп ирэх долоо АНУ, Ираны яриа хэлэлцээ явуулахаар төлөвлөж байгаа гэв

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израил, Ираны хоорондон дайн дууссаныг зарлаж, АНУ-ын хувьд ирэх долоо хоногт Ирантай яриа хэлэлцээ явуулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр Нидерландын Гаага хотноо зохиогдсон НАТО-гийн чуулга уулзалтын үеэрх хэвлэлийн бага хурал дээр ийнхүү хэлсэн байна. Трамп хэлэхдээ, “Энэ бол 12 өдрийн дайн байсан, энэ дайн өндөрлөсөн гэж бид үзэж байгаа, би…

  • Д.Дэлгэрням авсан оноогоороо ДАШТ-ий бүх тоглогчдын 11-р байрт жагсаж байна

    Д.Дэлгэрням авсан оноогоороо ДАШТ-ий бүх тоглогчдын 11-р байрт жагсаж байна

    3х3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дөх өдрөө үргэлжилж байна. Монгол улсын шигшээ багийн тоглогч Д.Дэлгэрням хэсгийн тоглолтуудын дараах байдлаар нийт 26 оноо авч, бүх тоглогчдын жагсаалтын 11-р байрт эрэмбэлэгдэж байна. Тэрээр ранкаараа Дэлхийд 42-дугаар байрт жагсдаг. Харин А.Ананд нийт 21 оноо авч бүх тамирчдын 20-дугаар байр, О.Энхбаатар 18 оноо авсан үзүүлэлтээр 30-дугаар байрт…

  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй…

  • НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр тохиролцлоо

    НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр тохиролцлоо

    Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт Нидерландын Гаага хотноо хуралдсан НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын төгсгөлд гишүүн орнууд батлан хамгаалахын төсөв зардлаа ДНБ-ий 5%-д хүргэж нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Мягмар гарагт зохион байгуулагч Нидерланд улсын эзэн хаан Вилгельм Александр улс орнуудын удирдагчдад зориулан хүлээн авалт зохиосон бол лхагва гарагийн үндсэн чуулга уулзалт, хуралдаан ердөө 2 цаг…

  • ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    ТБХ: Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр, манай улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9…