-
Боксын ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг зарлалаа

Их Британи Улсын Ливерпүүл хотноо ирэх 9-дүгээр сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл өнөөдөр Монголын боксын холбооноос 2025 оны ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг албан ёсоор зарлалаа. Үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 тамирчин эх орноо төлөөлөн Дэлхийн рингэнд тулалдах юм. Эмэгтэй тамирчид: 48 кг Л.Алтанцэцэг, 51 кг Б.Мөнгөнсаран,…
-
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ. “Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай энэхүү чуулга уулзалтад дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 230 орчим төлөөлөгч хүрэлцэн иржээ. Бизнес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны…
-
Сургууль,цэцэрлэгийн 556 камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд 8 дугаар сарын 12-20-ны хооронд 195 сургууль, 324 цэцэрлэгийн теле хяналтын камерыг шалгажээ. Ерөнхий боловсролын сургуулийн 9205 теле хяналтын камерыг шалгахад 244 камер ажиллагаагүй, гадна орчны 326 гэрэлтүүлгийг шалгахад 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байв. Цэцэрлэгийн 6960 теле хяналтын камерыг шалгахад 312…
-
Ипотекийн зээлийн үлдэгдэл 10,4 их наяд төгрөгт хүрчээ

Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 10.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх сараас 198.9 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 хувь хэвийн, 1.5 хувийг анхаарал хандуулах, 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна.…
-
“Приус 55” замын хажуу руу унаж, жолооч нь ухаан алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд өнөө өглөө суудлын 2 машин мөргөлдөж, 1 машин замын хажуу руу унажээ. “Приус 55” загварын машины жолооч Н /30 настай, эрэгтэй/ замын хажуу руу машинтайгаа унахдаа жолооныхоо хүрдэнд хавчуулагдаж, ухаан алдсан байна. Замын цагдаа түүнийг гаргаж авч чадаагүй тул онцгой байдлын алба дууджээ. Энэ тухай дуудлага 8-р сарын 25-ны өглөөний…
-
Холимог тулааны шүүгч, дасгалжуулагчид номын дуу сонсоно

Азийн Олимпын Зөвлөл болон Азийн Холимог Тулааны Холбоо хамтран “Холимог тулааны шүүгч, дасгалжуулагчдын анхдугаар хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь Ази тив дэх холимог тулааны спортын хөгжлийг дэмжих, шүүгч дасгалжуулагчдын мэдлэгийг тэлж, ур чадварыг нэмэгдүүлэн сайжруулах зорилготой. Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Б.Долгорсүрэн, Ж.Лхагвабат, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны холимог тулааны…



