Category: Гадаад харилцаа

  • Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна

    Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна

    Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын хүрээнд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан…

  • Путин Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр улаанбуудай, малын тэжээл нийлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ

    Путин Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр улаанбуудай, малын тэжээл нийлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт”-д оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан билээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан байна. Энэ жил манай улсын газар тариалангийн бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацын байдал хүндэрсэн тул 100-150 мянган тонн хүнсний улаанбуудай болон малын тэжээлийг…

  • Хабаровскт болсон цэргийн ёслолын жагсаалд монгол цэргүүд оролцов

    Хабаровскт болсон цэргийн ёслолын жагсаалд монгол цэргүүд оролцов

    Чөлөөлөх дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Хабаровск хотын төв талбайд өнөөдөр боллоо. Уг жагсаалд монгол цэргүүд оролцов. Цэргүүдийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командлан алхсан байна.

  • Шинэ Зеландын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монголд айлчилж байна

    Шинэ Зеландын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монголд айлчилж байна

    Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн…

  • Энхийг сахиулах ажиллагаанд 15 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ 

    Энхийг сахиулах ажиллагаанд 15 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ 

    БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо.  Эдгээр үүрэг гүйцэтгэх 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 2 офицер, 13 ахлагч нар юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян…

  • Тав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” үзэсгэлэн яармаг нээгдлээ

    Тав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” үзэсгэлэн яармаг нээгдлээ

    Тав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” үзэсгэлэн яармагийн арга хэмжээ ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод даваа гарагт нээгдээд байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Учрал, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн нар үг хэллээ. Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн хөгжил, хоёр талын…

  • Монгол, Солонгосын төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулах саналыг дэмжлээ

    Монгол, Солонгосын төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулах саналыг дэмжлээ

    Монгол, Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд өчигдөр боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр Монгол-Солонгосын стратегийн IV форумд оролцогчдод илгээсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг сонордуулсан юм. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Энэхүү форум нь хоёр орны стратегийн түншлэлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломж, нөөцийг нээн…

  • “МиГ-29УБ” загварын сөнөөгч онгоцоор хээрийн сургуулилалтад оролцож байна

    “МиГ-29УБ” загварын сөнөөгч онгоцоор хээрийн сургуулилалтад оролцож байна

    Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан нисэх бүрэлдэхүүний хээрийн сургалт эхэллээ. Тодруулбал” “МиГ-29УБ” загварын байлдааны сөнөөгч онгоцнууд ОХУ-ын Джида аэродромд газардсанаар хоёр орны цэргийн нисгэгчдийн хамтарсан сургалт эхэлсэн байна. Хээрийн сургалтад оролцож буй манай нисгэгчдийг ОХУ-ын Дорнод цэргийн тойргоос хурандаа А.Нестеров угтан авч хүндэтгэл үзүүлжээ. ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулж буй энэхүү хамтарсан хээрийн сургуулилалтад…

  • Мехикод “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

    Мехикод “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

    Бүгд Найрамдах Франц Улсын гэрэл зурагчин Филипп Пакет Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна. 8 дугаар сарын 14-нд нээлтээ хийсэн эл үзэсгэлэнг Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан, Монгол Улсаас АНУ-д…

  • ОХУ-ын шатахууны хязгаарлалт Монголд хамаагүй

    ОХУ-ын шатахууны хязгаарлалт Монголд хамаагүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ. Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ хэмээсэн байна. Мөн Засгийн газрын тэргүүнүүд…