-
Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмнэ

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагчидтай уулзлаа. Уулзалтад нийслэлийн зургаан дүүргийн 125 эцэг, эх, асран хамгаалагч…
-
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

НИТХ-ын 2023 оны 18 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулахыг зорьж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд “Хүүхдийн хоолны зөвлөл” байгуулсан. Уг зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч…
-
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан төслийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод мэдээлэх зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр…
-
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг спорт цогцолбор нь хоёр давхар, нийт 2448 м.кв талбайтай. Нэгдүгээр давхарт усан бассейн, хувцас солих болон шүршүүрийн хэсэг, эмч, багшийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шийдсэн…
-
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан бөгөөд хотын үндсэн болон гол гудамж, замуудын огтлолцлоос үүдэлтэй саатлыг инженерийн цогц шийдлээр бууруулахад чиглэж буй. Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал…
-
Гандангийн 1 ам метр газрыг дунджаар 1,2 сая төгрөгөөр үнэлж байна

“Гандантэгчэнлин” хийдийн эргэн тойрны гэр хорооллын газрыг нийслэлийн ЗДТГ чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Уг бүсэд газар эзэмшиж байгаа иргэдтэй газрыг нь худалдан авах хэлэлцээ өрнүүлж байна. 1 ам метр газрыг дунджаар 1,2 сая төгрөгөөр үнэлж байгаа аж. Газар дээрх үл хөдлөх хөрөнгө бүрийг тус тусад нь үнэлж байгаа гэнэ. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж,…
-
Х.Нямбаатар: Прокурорын яллах дүгнэлтээр намаас хасах дүрэм байхгүй

Нийслэлийн засаг дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Х.Нямбаатар: -Та Э.Бат-Амгалан сайдын эсрэг гүтгэлэг гаргасан юм уу? -Би “Шинжан шимфан” гэдэг компанийг дээрэмдэх ажил хийгээгүй. 2-рт, би “Зэс-Эрдэнийн хувь” компаниас 60 тэрбум төгрөг хулгайлах ажил хийгээгүй. Хохирогчид нь өөрсдөө хэвлэлд хандаж байгааг харсан. “Зэс-Эрдэнийн хувь” компанийн хэрэгт намайг оролцоотой мэтээр Э.Бат-Амгалангийн…
-
Хотын төвийг гундаасан Гандангийн дэнж цэцэрлэгт хүрээлэн болох цаг айсуй

Нийслэлийн төвд байрлах хамгийн том гэр хорооллыг дахин төлөвлөж, аялал жуулчлалын бүс болгох ажлын нохойн дуу ойртсон таатай мэдээ сонсогдов. Улаанбаатар хотын хамгийн анхны гэр хорооллын бүс болох “Гандантэгчэнлин” хийд орчмыг дахин төлөвлөх ажил уг нь аль эрт Э.Бат-Үүлийг хотын дарга байхад эхэлсэн түүхтэй. Гэхдээ Ганданд газар эзэмшдэг иргэд газраа чөлөөлөхийг хүсээгүй учраас 10 гаруй…
-
Нийслэлийн 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлж байна. Тодруулбал, төслийн хүрээнд 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэх юм. Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж болон нийслэлийн 14.5 сая еврогийн хөрөнгө хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм. 2025-2026…
-
11 чиглэлийн нэршлийн эхний үсэг өөрчлөгдөж байгаа ч маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй

11 чиглэлийн нэршлийн эхний үсэг өөрчлөгдөж байгаа ч маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалгаа хийж төлөвлөдөг. Энэ удаа дээрх судалгаан дээр үндэслэн дараах 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд…