-
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн…
-
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө

Маргааш буюу /2026.09.19/-нд 07:00 – 16:00 цагийн хооронд “Итгэл, Найдвар, Боломж” бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөж, хаалтын бүсэд байрлах зогсоолуудад нийтийн тээвэр үйлчлэхгүй гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Иймд иргэд чиглэлийн түр өөрчлөлтэй танилцаж, явах замаа төлөвлөнө үү.
-
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль 2026 оны есдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафон нь уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хүрээнд “Night Marathon Ulaanbaatar 2026”…
-
Энэ жил 446 цэгээр шахмал түлш борлуулна

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд шахмал түлш худалдах цэгүүдийн хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Энэ жил нийслэлийн долоон дүүрэгт байнгын 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулна. БАЙРШИЛ: ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЦЭГҮҮДИЙН ХАЯГ
-
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврийн техникийг тестэлж эхэлсэн

Улаанбаатар хотын Яармаг хорооллыг I хороололтой дүүжин тээврээр холбож байна. Дүүжин тээврийн замд нийт 98 кабин суурилуулна. 1 кабин нь 750 кг-ын даацтай, 10 хүн суух багтаамжтай. 2 буудлын хооронд 10-12 минут зорчино. Цагт 2320 хүн тээвэрлэх боломжтой. Ингээд 2 сарын хугацаанд олон үе шаттай турших юм байна. Эхний ээлжинд автоматжуулж, кабин хоорондын зай, хурдыг…
-
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан. Шийдвэрлэлт 64.2 хувьтай байна. Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам,…
-
НИТХ-ын ээлжит бус хурал 9-р сарын 18-нд үргэлжилнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, дотоод үнэт цаас гаргах, газар зохион байгуулалт болон нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар дээрх асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж, төлөөлөгчид нийслэлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, төслийн хэрэгжилт, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох шаардлагатайг хэлж,…
-
Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг эрэмбэлэх шаардлагатай

ийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид 2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэн шаардлагатай төслүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтцийн асуудлыг бодит хэрэгцээнд…
-
Алдагдалтай ажилласан 31 байгууллагын удирдлагууд өөрсдөдөө урамшуулал олгожээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Эл хурлаар хамгийн түрүүнд нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг ) хэлэлцэв. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг нийслэлийн Аудитын газар танилцууллаа. О.Зундуйдорж төлөөлөгч: Алдагдалтай ажилласан, төрийн өмчит 31 байгууллагын удирдлагууд өөрсдөдөө урамшуулал олгодог,…
-
Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга баасан гарагт захирамж гаргаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас товлосон юм. Хуралдаанаар хэлэлцэх асуудал: