-
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан…
-
Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

“Тусгай замын автобус /BRT/” төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай…
-
2 цагийн хотыг 20 минутынх болгох Сэлбэ

20 минутын хот. Социализмын лоозон шиг, хэзээ ч биелэхгүй мөрөөдөл мэт санагдах энэ үзэл баримтлалыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хоолой нийлүүлэн ярьснаас хойш 2 жил өнгөрч байна. “20 минутын хот” үндэсний хороо хүртэл байгуулж, 15 хүнтэй ажлын албатай хүртэл болсон. Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирж, хамгийн түрүүнд татан буулгасан 15 хороо, 14 зөвлөл дотор “20 минутын хот”…
-
Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ

Улаанбаатар хотын оршуулгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчин, төлөвлөлт менежмент, цахим шилжилт, оршуулгийн үйлчилгээний чанар стандартын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын оршуулгийн салбарын стратеги төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагаа, газар ашиглалт, үйлчилгээний стандартыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тогтвортой, хүртээмжтэй, соёлын болон зан заншлын…
-
Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх…
-
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа. СХД-ийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын…
-
“Улаанбаатар кап” тавдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна. “Улаанбаатар кап” нийслэлийн есөн дүүрэг болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан…
-
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орж, 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна. Улаанбаатар хотын Хийн хангамж, удирдлагын газар ОНӨТҮГ-ын Инженеринг, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Эрхэмбаяр “Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрх хийн түлшний хэрэглээнд шилжээд байна.…
-
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор “Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд трамвайн хоёр шугамыг төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт…
-
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллав. Уг төсөл Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин…