-
Ухаалаг камерын тусламжтай уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар өсчээ

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Үр…
-
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг дараа 7 хоногт эхэлнэ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотын хэмжээнд жилд найман удаа их…
-
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хүрээнд системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийг байршуулах болон холболтын схемийг боловсруулж байна. Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Төсөлд шаардлагатай…
-
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон.…
-
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 158 га талбайд 2206 нэгж талбарт газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 94.2 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн талбаруудад газар чөлөөлөн, барилга, байгууламжийг буулгаж, цэвэрлэх, ариутгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Тодруулбал, 30 нэгж талбарт айл өрх, 25 нэгж талбарт 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг үе шаттайгаар эхлүүлж байгаа юм.…
-
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа. Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Хайер” болон “Хайсенс” компаниас 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн…
-
НИТХ-ын дарга А.Баяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлуудаар цаг үеийн мэдээлэл солилцов. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг иргэдийн төлөөллийн байгууллагын тэргүүн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгааг онцлоод цаашид оновчтой чиглэлд,…
-
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын…
-
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан. Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна. Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ…
-
БНИУ-ын тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи, “Atelier Ten” компанийн захирал Иван Йованович болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн…