Category: Нийслэл

  • Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

    Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийх юм. Энэ хүрээнд 2026 онд шинээр барьж…

  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

    Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

    Дэлхийн том хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр…

  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна

    “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна

    Улаанбаатар хотын төвийн бүсийн түгжрэлийг бууруулах, хотын захын бүсүүдийг хооронд нь холбосон тээврийн шинэ коридор бий болгохоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, нэг болон хоёрдугаар тойрог зам нь нийт 50 гаруй километр үргэлжилнэ.  Үүнээс хоёрдугаар тойрог зам нь 21.6 км байхаар төлөвлөгдсөн бөгөөд маршрутын баруун чиглэл нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн…

  • Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

    Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол…

  • Гэр хорооллыг дахин төлөвлөх “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо

    Гэр хорооллыг дахин төлөвлөх “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо. Уг төсөл нийт 24.77 га талбайд хэрэгжих бөгөөд 560 ортой хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн багтаамжтай сургууль, усан бассейн бүхий спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаас бүрдсэн цогц төлөвлөлттэй. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.4 га талбайд орон сууц барихаар иргэдтэй…

  • КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

    КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

    Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна. Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Гэрээг Монголын талаас Талуудын 17 дугаар Бага хурлын байр, байгууламжийн дэд хороог ахлан…

  • Метроны чиглэлээр БНСУ-д магистрт сурах 7 оюутантай гэрээ байгууллаа

    Метроны чиглэлээр БНСУ-д магистрт сурах 7 оюутантай гэрээ байгууллаа

    2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна. Харин өнөөдөр нийслэлийн тэтгэлгээр магистрт суралцахаар долоон оюутан…

  • Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна

    Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна

    Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Тус нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800, хоногт дунджаар 42’830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна. Төслийн хүрээнд авто…

  • Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмнэ

    Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагчидтай уулзлаа. Уулзалтад нийслэлийн зургаан дүүргийн 125 эцэг, эх, асран хамгаалагч…

  • Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

    Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

    НИТХ-ын 2023 оны 18 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулахыг зорьж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд “Хүүхдийн хоолны зөвлөл” байгуулсан. Уг зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч…