-
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах” гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм. Энэ үеэр холбогдох…
-
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна. Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна. Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын…
-
Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа. Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажиллаж байгаа юм. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт нийцсэн усан бассейн…
-
Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах цэг ажиллаж эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж буй. Дулаалгын ажил дууссан бөгөөд хийн халаагуурт шилжүүлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 3000 гаруй айл өрхөд өдөр, шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж, унтардаг ухаалаг хийн зуухыг суурилуулж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн…
-
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг,…
-
Дүүжин тээврийн кабинуудыг агуулахад буулгалаа

Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээврийн кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоногложээ. Энэхүү кабиныг…
-
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж аваад байна. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Нийслэлийн алдагдсан…
-
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэг барина

Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина. Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барина. Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих…

