-
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон.…
-
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 158 га талбайд 2206 нэгж талбарт газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 94.2 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн талбаруудад газар чөлөөлөн, барилга, байгууламжийг буулгаж, цэвэрлэх, ариутгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Тодруулбал, 30 нэгж талбарт айл өрх, 25 нэгж талбарт 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг үе шаттайгаар эхлүүлж байгаа юм.…
-
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа. Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Хайер” болон “Хайсенс” компаниас 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн…
-
НИТХ-ын дарга А.Баяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлуудаар цаг үеийн мэдээлэл солилцов. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг иргэдийн төлөөллийн байгууллагын тэргүүн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгааг онцлоод цаашид оновчтой чиглэлд,…
-
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын…
-
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан. Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна. Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ…
-
БНИУ-ын тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи, “Atelier Ten” компанийн захирал Иван Йованович болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн…
-
Ухаалаг камераар гэрлэн дохиог тохируулж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний…
-
Зочлох үйлчилгээний салбарт Сэжон их сургуулийн Аялал жуулчлалын дата шинжилгээний лабораторитой хамтарна

Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан Сэжон их сургуулийн Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лабораторийн захирал Сыль Ки Литэй уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжон Их Сургуулийн харьяа Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лаборатори буюу TIDAL-ийн хооронд харилцан ашигтай хамтын…
-
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул…