Category: Нийслэл

  • Б.Пүрэвдагва: Хотын тогтвортой хөгжилд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт шууд нөлөөлөх сорилт болоод байна

    Б.Пүрэвдагва: Хотын тогтвортой хөгжилд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт шууд нөлөөлөх сорилт болоод байна

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өнөөдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл цөлжилт, газрын доройтол, ган гачиг, тоосжилт,  экосистемийн нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудлыг 197 орны төлөөлөл Улаанбаатар хотноо хэлэлцэнэ.  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилт,…

  • Тоглоомын талбайн стандартыг мөрдөж буй эсэхийг шалгаж байна

    Тоглоомын талбайн стандартыг мөрдөж буй эсэхийг шалгаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг танилцууллаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилсан  үзлэг,…

  • Яармагийн цэвэр усны зэвтэй шугамыг солив

    Яармагийн цэвэр усны зэвтэй шугамыг солив

    Нийслэлийн Яармаг орчмын орон сууц, албан газруудын гоожуураас зэвтэй ус гоождог. Энэ асуудлыг шийдэхээр орон сууцны хорооллуудыг усаар хангаж буй түгээх горимын ган шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн 225-315 мм голчтой полиэтилен шугамаар бүрэн шинэчиллээ. Нийслэлийн ЗДТГ мэдээлснээр нийт 4.8 км урт шугамыг шинээр суурилуулан хэвийн ажиллагаанд оруулаад байна. Ингэснээр Яармаг орчмын цэвэр…

  • “Тавантолгой түлш” ХХК 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ

    “Тавантолгой түлш” ХХК 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ

    Нийслэлийн ЗДТГ 2026-2027 оны халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авахаар гэрээ байгуулаад байна. 8 дугаар сарын 15-наас “Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж эхэллээ. Үүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслүүдийг бэлэн болгожээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний 573 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэл 65 хувьтай…

  • 61-р сургууль Нарны эрчим хүчээр цахилгааныхаа тодорхой хэсгийг хангаж эхэллээ

    61-р сургууль Нарны эрчим хүчээр цахилгааныхаа  тодорхой хэсгийг хангаж эхэллээ

    Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуульд  40 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон системийг суурилууллаа. Ингэснээр 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгааны хэрэглээнийхээ тодорхой…

  • Хорооны нийгмийн ажилтнууд зөвлөлдөв

    Хорооны нийгмийн ажилтнууд зөвлөлдөв

    Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтнуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, түр хамгаалах байрны холбогдох албан хаагч 200 хүн оролцож, санал бодлоо илэрхийлэв. Хорооны нийгмийн ажилтан иргэдтэй өдөр тутам…

  • COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт зохион байгуулна

    COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт зохион байгуулна

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатарт эхэллээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь газрын асуудлаарх Дэлхийн хэмжээний хэлэлцээр юм. UNCCD COP17-г “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар…

  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

    Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

    Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон түүнтэй хамт батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Дээрх тогтоолоор улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын энгийн зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлчилгээг сайжруулахаар…

  • “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

    Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой.Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга…

  • Маргаашаас машинуудыг тэгш, сондгой дугаараар явуулна

    Маргаашаас машинуудыг тэгш, сондгой дугаараар явуулна

    Хичээлийн шинэ жил болон COP-17 хурал эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотод маргаашаас эхлэн, есдүгээр сарын 12-ныг дуустал машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Сондгой тоогоор төгссөн бол: Тэгш тоогоор төгссөн бол: Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүс харгалзахгүй. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилнэ.