-
24.7 сая ам.доллароор эко орон сууцны хороолол байгуулна

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон бусад төлөөлөлтэй уулзаж, “Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Монгол Улс, нийслэлийн ЗДТГ болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа өргөжин, нийслэлийн ногоон хөгжил, тогтвортой хот…
-
120 мянгатаас “Нарантуул” руу автобус үнэгүй явна

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хуралд оролцох 196 орны зочид төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Энэ үеэр авто замын ачааллыг бууруулах үүднээс “Дүнжингарав”, “Нарантуул” захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.…
-
Батарейд суурилсан нийтийн тээврийн “Sky Shuttle” төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, БНХАУ-ын “BYD Company Limited” компанийн батарей хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч Жао Том, Ази тивийн Зүүн хойд бүс хариуцсан захирал Жанг Юнпэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд цахилгаан автомашин, батарей хуримтлуурын систем, сэргээгдэх эрчим хүч болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.…
-
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг ИТХ-д өргөн барьж шийдүүллээ

НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлсэн асуудлуудынхаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна Тэрбээр “НИТХ-ын ээлжит хуралдаанаар бид гурван том асуудлыг хэлэлцүүлж, шийдүүллээ. 2026, 2027 оны нийслэл хотын хөгжил, ирээдүйтэй холбоотой чухал шийдвэрүүдийг НИТХ-д өргөн барьж, шийдүүллээ. Нэгт, нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх зорилгоор Нүүрс-пиролизын үйлдвэрийг…
-
“Зорчигч тээвэр 4” ажилчдынхаа 1-р ангид орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авч өгнө

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, гэр бүлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд өнөөдөр ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох нийт 36 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардуулж, сурлагын амжилт хүсэв. “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал С.Баттулга “Манай…
-
Б.Пүрэвдагва: Сэлбэ дэд төвийн газрын төлөвлөлттэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарахгүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороонд 2206 нэгж талбарыг чөлөөлөн, 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь…
-
Б.Пүрэвдагва: Хүүхэд, залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Тус дүүрэгт нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио тинто Монгол” ХХК хамтран “Баянхошуу бизнес инновацын сургалт үйлдвэрлэлийн төв”-д хүүхэд, залуучууд болон бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хамгийн чухал хөрөнгө…
-
Б.Пүрэвдагва: 8 салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ

НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва: -Бид иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс шийдвэрүүдээ гаргаж буй. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “E-LICENSE” цахим системээр мэдэгдлээ шууд хүргэн,…
-
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа. Тэрбээр, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс…
-
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90…