-
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар…
-
Монгол хүн дээр хийж буй түлшний туршилт хятад түлшээр үргэлжилнэ

Улаанбаатарт амьдарч байгаа монголчууд урд насандаа ямар гээчийн муу үйл хийсэн болоод өнөө цагт туршилтын хулгана болж байгаа юм бол доо. Монгол хүн дээр хийсэн мидлингийн туршилт амжилтгүй болж, утаа өтгөрч, угаар ихэссэн. Эцэстээ шахмал түлшээ сольж үзэхээр шийдэн, мидлингээр хийсэн түлшнийхээ оронд хөх түлш туршиж үзсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний баяжуулсан нүүрс түлвэл…
-
Худалдан борлуулах автомашины дуудлага худалдааг ирэх сарын 3-нд танхимаар зохион байгуулна

Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн зөвлөлийн шийдвэрээр худалдан борлуулах автомашины дуудлага худалдааг ирэх долоодугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах НЗДТГ-ын байранд танхимаар зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцогч…
-
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна. Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой. Энэ талаар нийслэлийн Автотээврийн…
-
Ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш худалдаж авна

Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэл болон 2025 оны 2 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний туршилтын ажлыг итгэмжлэгдсэн лабораториудын буюу TTRC, ALS, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн. Шинжилгээгээр баяжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшний хаягдал утаанд хүхэрлэг хий, угаарын хийн агуулга MNS5216:2016 стандартын шаардлагыг хангаагүй. Тиймээс…
-
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар: Осол гарсан 9 дүгээр машин уруу орох зөвшөөрөл ирээгүй учраас хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна

“ДЦС-3”-д осол гарч, албан үүргээ гүйцэтгэж байсан инженер залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ ослын талаар тус станцын захирал Л.Эрхбаатараас тодрууллаа Тэрээр “2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 06.02-06.07-ний өдрүүдэд манай станц тэг зогсолт хийж байсан. Энэ үеэр хамгийн сүүлийн тоноглол болох 9 дүгээр машиныг зогсоох явцад гэмтэл гарч хүний амь эрсэдлээ.Өнөөдрийн байдлаар…
-
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Яармагийн хотын захиргаанаас алслагдсан байршилд амьдарч байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан ахалж ажилласан. Ингэхдээ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 600 албан хаагчаас судалгаа авч, эхний ээлжийн шаардлагатай байгаа 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардуулан…
-
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон газрын тосны бүтээгдэхүүн агуулах, хадгалалтын аюулгүй байдал, стандартыг хангуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас ХУД-ийн 3 дугаар хороонд ажиллалаа. НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хот дотор…
-
Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл…
-
Х.Нямбаатар: Намайг ирэхээс өмнө ямар ч том төсөл байгаагүй шүү дээ

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр дараах асуудлыг түүнээс тодрууллаа. -Авлига хорооллыг яах вэ? -Авлига хорооллын эхний 2 блокийг буулгах нийслэлийн засаг даргын захирамж хүчинтэй хэвээрээ байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэллзүүлсэн шийдвэр ирсэн. Нийслэлийн ЗДТГ цахилгааны зөвшөөрөл олгодоггүй. Бүгд ЭХЯ-нд байдаг. Эхний 2 блок дээр гэрчилгээ гарахгүй, маргаантай…