-
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгож ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар…
-
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

Улаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр…
-
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтад танхимаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон нийслэлийн өмчит байгууллагуудын удирдах 116 албан тушаалтан, цахимаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 500 гаруй албан хаагч хамрагдав. Сургалтад хамрагдсан албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн…
-
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр…
-
Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй

Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг. Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй. Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын…
-
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлыг 2024 оны есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвд хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нүүж орох юм.…
-
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийж байна

Хотжилт, хүн амын төвлөрлийг дагаж бохир усны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Усыг цэвэршүүлэхэд ахуйн болон үйлдвэрлэлийн асар их хэмжээний лаг гардаг. Энэхүү лагийг шатаан устгах Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна. Манай улсад лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан…
-
Автобусны дулаан зогсоолд матрас тавьж орогножээ

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд дулаан зогсоолын ашиглалт, цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж, дүүргүүдэд албан бичиг илгээн хамтран ажиллаж байна.Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолд матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоолоо. Энэ мэт үйлдлийг харсан иргэд байвал Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт…
-
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдийг голлох таван хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнээс дөрвөн хуульд нь төр, хувийн хэвшилтэй хамтарч төсөл, хөтөлбөрүүдэд оролцох боломжийн талаар тусгасан байдаг. Тодруулбал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын…
