-
“Оюутолгой”-н сонсгол 12-р сарын 8-нд эхэлнэ

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-нд Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна. Сонсгол явуулах…
-
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголтой

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 12 дугаар сарын 16-ны 10:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэд, сэтгүүлчдийг 12 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэнэ. Иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны…
-
Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох УИХ-ын дарга Н.Учралын саналыг Л.Өлзийсайхан хүлээн авчээ. Тиймээс түүнийг ҮХЦ-ийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг өнөөдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураахад 64.2% нь дэмжиж, Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөллөө. Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Л.Өлзийсайханыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг…
-
АН-ын гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

Өнөөдөр чуулганы хуралдаанаар үдээс өмнө 2026-2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэх бол УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын асуулгын цагаар үргэлжилнэ. Тодруулбал 14.00 цагаас эхлэх тус хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын холбогдох сайд нартай “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцэх юм.
-
С.Амарсайхан: Олон шалтгаанаар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ын чуулганаар санал хураахад огцруулах санал өгсөн шалтгааныг нь тодрууллаа. –Та Шадар сайдаар ажиллаж байсан Засгийн газраа огцруулах бичигт яагаад гарын үсэг зурсан юм бэ? -Цаг үеийн байдал, үзэл бодол, зарчмын зөрүү гээд олон асуудлаас шалтгаалж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ бол…
-
Ж.Баярмаа: “Эрдэнэс Тавантолгой”-гоос одоо болтол хариу ирээгүй

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 33 гишүүн Ухаахудагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслөө 2025.10.06-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байдаг. Уг тогтоолын төслийг УИХ хэлэлцээд хүлээж авсангүй. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулах боломжтой боллоо. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас энэ талаар тодрууллаа. -Танай хороо ямар бүрэлдэхүүнтэй байх вэ? -Процессын…
-
М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарыг бодлогогүй болгосноор ойрын ирээдүйд салбар хөгжих бололцоо хумигдсан

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар ярилцлаа. -2026 оны эрчим хүчний салбарын төсвөөс хассан тухай сонслоо. Яг энэ салбарын хаана зориулагдах байсан мөнгийг хасчихсан юм бол? -Эрчим хүний салбар хэцүү байгааг улсаараа мэдэж байгаа. 2026 оны төсвийг батлахаасаа өмнө ард түмнээсээ асууна гэж байгаад Засгийн газраас асуулга явуулсан шүү дээ. Энэ асуулгаар…
-
2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болоод Тамхины хяналтын тухай хуулиудыг хэлэлцэх хуваар 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: ·“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай…
-
Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн сайдаар, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо

Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал УИХ-ын дарга болсонтой холбоотойгоор түүний оронд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор МАН-ын бүлэг өчигдөр танилцуулсан билээ. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд дээрх саналыг танилцуулж, УИХ-ын гишүүд шинэ сайд нараас асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа сайдаар томилох захирамжид гарын үсэг зуран,…
