-
Чуулганы үйл ажиллагаанаас МАН завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эхний хэлэлцүүлэг болоод Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай байсан ч МАН-ын бүлгээс завсарлага хүслээ. Ингэснээр чуулган 14.00 цаг хүртэл хойшилж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга…
-
Ж.Баярмаа: ҮХЦ Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээс биш эгүүлэн татах тухай дүгнэлт гаргаагүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудал их хурлын анхаарлын төвд байна. Энэ асуудлаар УИХ-ынгишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа. -УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал цэцийн дүгнэлттэйхолбоотойгоор үүсэх үү? -Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт хоёр асуудал дээр гарсан. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж ҮндсэнХууль зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөнбол дараа нь яах ёстой талаар хууль зүйн үр дагавар байхёстой. Энэ тухай УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухайхуульд тус тус тусгасан байдаг. Тус хуулиудын 9.3 болон9.4-т УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэх мэт бусад албантушаалтууд Үндсэн Хууль зөрчсөн тохиолдолд, эгүүлэнтатах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан байгаа. Хэлэлцэхдээ УИХ хүлээн зөвшөөрвөл Төрийн байгуулалтынбайнгын хороогоор хэлэлцэнэ гэж заасан байдаг. ИнгээдТөрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд гарсаншийдвэр, дүгнэлтэд үндэслээд УИХ-ын чуулганаархэлэлцэнэ гэж маш тодорхой заасан. Харин Цэцийндүгнэлтэд үндэслэн ямар нэг хүлээн зөвшөөрөх эсэх тухайасуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байгаа. УИХ-ын Төрийнбайгуулалтын байнгын хороогоор УИХ-ын дэд даргыгогцруулах тухай асуудлыг хуулиараа хэлэлцэхгүй. УИХ-ындэд даргыг тухайн бүлэг нь огцруулах эсэх хүсэлтээ УИХ-д өгнө. Үүнийг нь УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын дэддаргыг эгүүлэн татах эсэхийг Их Хурлын гишүүдшийднэ.Миний зүгээс хуулиа бариад хэлэлцэх ёстой л гэжхарж байна. –Тэгэхээр Х.Булгантуяа дэд даргыг эгүүлэн татах ёстойгэсэн үг үү? -Эгүүлэн татах ёстой гэж заагаагүй. ҮХЦ-ийн зүгээс Үндсэнхууль зөрчсөн эсэхийг л заана. Өөр юу ч заахгүй. Тэгэхээрдүгнэлт хэсэг буюу Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзвэлзөрчөөгүй л гэнэ. Зөрчсөн гэвэл зөрчсөн гэсэн үг. Цэцийнгаргасан Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин Үндсэн хууль зөрчсөн гишүүнд ямар хариуцлагатооцохыг УИХ шийдэх ёстой. -АН-ын бүлгийн зүгээс мэдэгдэл гаргаж ҮХЦ-ийншийдвэрийг дэмжинэ гэсэн байна лээ. Таны зүгээс ямарбайр суурьтай байна вэ? -АН-ын бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг дагана гэдэг байрсууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Би ч гэсэн намынхаабайр суурийг дагана. –Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татаж, оронд ньО.Содбилэгийг оруулж ирж шатахууны хангамжид ч нөлөөлөх боломжтой гэсэн яриа гарч байна. Энэ талаартанд ямар нэгэн мэдээлэл байгаа юу? -Энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Ер нь эгүүлэнтатахгүй ч байж болно шүү дээ. Хэлэлцэх нь чухал байна. Магадгүй олонхоороо татахгүй гэдэг шийдвэр гарвалтатахгүй. Хуульд заавал эгүүлэн татна гэсэн зүйл байхгүй. –Хэрэв эгүүлэн татвал О.Содбилэгийн нэр яригдажбайна л даа? -Би Ардын намын асуудлыг яаж мэдэх билээ. Тухайн намөөрсдөө юу зөв гэж үзсэнээрээ л шийдэх байх. –Х.Булгантуяаг дэд даргаас нь буулгаад гишүүнээр ньүлдээх нь зөв гэдэг байр суурь зарим гишүүдэд байналээ? та ямар байр суурьтай байна вэ? -Би ахин дахин хэлээд л байна. ҮХЦ-ийн дүгнэлт юу гэжгарсан юм? Тэрийг л бид баримталж шийдвэрээ гаргахёстой. -Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Үндсэн хуулиа зөрчихгүй гэж тангараг өргөдөг учраас хариуцлага яригдах учиртай

Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулж, Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудал парламентын түвшинд яригдаж байна. Энэ сэдвээр их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. -УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлыг маргааш их хурал хэлэлцэх нь. ҮХЦ-ийн шийдвэр парламентын гишүүн Х.Булгантуяад хэмээн гарсан. Гэтэл их хурлын дэд даргаас чөлөөлсөн…
-
Бүрэн эрх нь дууссан гишүүдийн тэтгэмжийг цуцлах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаж, дахин нэр дэвшээгүй эсвэл ахин сонгогдож чадаагүй гишүүдэд бүтэн жилийн хугацаанд их хурлын гишүүний цалинг бүтнээр нь сар бүр олгох хууль үйлчилдэг. УИХ-ын гишүүнд л олгогддог энэхүү давуу эрх нь тухайн гишүүнийг гадаадын компанид ажиллах болоод гадаадад очиж ажиллахыг хориглох зорилготой гэнэ. Энэхүү хуулийг 2024 оны 6-р сард буюу…
-
УИХ-ын гишүүд 7 саяын цалингаа 2.7 сая болгохыг дэмжих үү?

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс “Улсын дундаж цалингаар их хурлын гишүүд цалинждаг байя” гэдэг санаачилга гаргаж байгаагаа зарласан. Гишүүд, сайд нар бодит амьдралаас хэт тасарсан байдлыг арилгахын тулд парламентын гишүүд улсын дундаж цалингаар, сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байх эл санаачилгыг гишүүд, сайд нар дэмжих эсэхийг тодрууллаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гишүүдийн цалинг дундаж цалингийн…
-
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас болно. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо болоод Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болоод Хүний хөгжил…
-
Лхагва гарагт Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилно

Энэ 7 хоногт УИХ-ын 2 байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн 8-р дүгнэлтийг хэлэлцэнэ. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулж, Ж.Бат-Эрдэнийг дэд даргаар томилох асуудлыг лхагва гарагт чуулганаар оруулахаар төлөвлөж байна. Харин Д.Амарбаясгалангийн оронд УИХ-ын даргаар хэнийг томилох нь одоогоор тодорхой болоогүй байна.
-
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

Долоо хоног бүрийн даваа гаригт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг. Тодруулбал МАН, АН-ын бүлгийн хурлаас гадна их хурал дахь Хүн намын зөвлөл хуралдаж энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Түүнчлэн өнөөдөр парламентын ёс зүйн дэд хороо хуралдаж “Ёс зүйн хариуцлага” ногдуулах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж 2026…
-
Х.Ганхуяг: Цалинг нэмэхийн тулд нэмж орлогын эх үүсвэр олоод төсвийн тодотголоор оруулж ирэхээс өөр сонголт байхгүй

УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас төсвийн хэлэлцүүлгийн талаар тодрууллаа. -Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд төсвөөс ямар ямар зардлыг хасаж байна вэ? -Төсөв эцэслэгдэж боогдоогүй учраас яг аль аль зардлыг хасаж байгаа талаар одоо хэлэх боломжгүй байна. Засгийн газраас цалин тэтгэврийн нэмэгдлийг оруулаад төсвийн хуулиа өргөн барих ёстой байдаг. Гэвч 2026 оны төсөв өргөн…
