-
Энэ 7 хоногт чуулганы ирц бүрдэх болов уу?

Өнөөдөр хуваарь ёсоор их хуралд суудалтай нам эвслийн бүлгүүд хуралдана. Энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудад бүлгүүд ямар байр суурь баримтлахаа хэлэлцэж санал солилцдог уламжлалтай. Өнгөрсөн баасан гарагт чуулганы ирц хүрээгүйтэй холбоотойгоор хэлэлцсэн хуулийн төслүүдийн олонход санал хураалт явуулаагүй. Олон хуулийн төслийн санал хураалтыг ирэх пүрэв гарагт явуулахаар хойшлуулсан билээ. Тэгэхээр намын бүлгүүд өнөөдрийн хурлаараа…
-
Хоноцын сэтгэлтэй гишүүдэд ёс зүйгээр эргүүлэн татагдах хууль хамаагүй

Сүүлийн 10 жил дараалан төр барьж буй МАН эрх мэдлийн зодооноо барьж дийлэхээ больмогцоо парламентын эрх мэдлийг өөрсдийн хурууны үзүүрээр хөдөлгөдөг болгох гэж оролдож буй. Ах нам дотор үүссэн эрх мэдлийн зодооны эх үүсвэр төрийн тэргүүнээс улбаатайг ч нийтээрээ гадарлах боллоо. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сэнтийд залрахдаа намын харьяаллаасаа татгалзсан ч МАН доторх эрх мэдлээ алдахыг хүсээгүйгээс…
-
40 гаруй гишүүний үзэмжээр хуулийг боох нь зөв үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 111 гишүүн ирцээ бүртгүүлжээ. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлэгт 40 гаруй гишүүн л оролцож байна. Өнөөдөр газрын тосны үйлдвэрийн санхүүжилт, төрийн нууцын тухай хууль болоод түүний жагсаалт гээд олон чухал хуулийн төсөл хэлэлцүүлэх хуваарьтай. Гэвч ирцээ бүртгүүлээд танхимаас гарч одсон гишүүдийн санал хуулийн төслийг дэмжихгүй болж хураагддаг дэгтэй. Улс эх орны нийгэм…
-
УИХ-ын дарга нам бус байх тухай хууль парламентын босго давлаа

УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар дэмжлээ. 2024 оны 5-р сард УИХ-ын даргыг ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр томилж байх хуулийн зохицуулалтыг хийсэн байдаг. УИХ-ын даргаар С.Бямбацогт томилогдохын өмнө АН-ын бүлгээс бойкот хийж байж УИХ-ын даргыг намаасаа түдгэлздэг болохыг зохицуулах хуулийг парламентаар хэлэлцүүлэхээр…
-
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц 67 хувьтай байна. 126 гишүүний 85 нь ажилдаа иржээ. Өнөө өглөө Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой байсан билээ. Чуулганы эхэнд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар асуудлыг дэмжих эсэх асуудлыг дараагийн пүрэв гараг хүртэл хойшлууллаа. Хуваарь ёсоор бол өнөөдөр УИХ-ын…
-
УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

С.Бямбацогт УИХ-ын дарга болохын тулд их хурлын АН-ын бүлэгтэй тохирсон хуулийн төсөл өнөөдөр чуулганаар хэлэлцэгдлээ. Парламентын дарга нам бус байх хуулийн зохицуулалтыг эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар өнгөрсөн намраас хойш хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй байсаар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь яригдах боломж бүрдсэн юм. Гэвч чуулганы ирц хангалтгүй байсантай холбоотойгоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг…
-
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх эсэхийг маргааш санал хурааж шийднэ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл гишүүдийн дпунд ихээхэн маргаан дагуулж өрнөлөө. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдэх ёстой байсан ч УИХ-ын дарга санал хураалтыг маргааш буюу баасан гарагт болгож хойшлууллаа. Чуулганы ирц 84 хувьтай байгаа боловч танхимд байгаа гишүүдийн тоо цөөхөн тохиолдолд санал хураалтад оролцоогүй гишүүдийн санал эсрэг санал болж бүртгэгддэг.…
-
УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирцэнд 126 гишүүнээс 106 нь бүртгүүлж 84,1 хувийн ирцтэй байна. Гэвч энэ бол зөвхөн ирцээ бүртгүүлсэн гишүүдийн тоо бөгөөд чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт 30 хүрэхгүй тооны гишүүд оролцож, бусад нь орхин гарчээ. Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл парламентын дархлаа сулрах эсвэл илүү хариуцлагажих уу гэдгийг шийдэх чухал…
-
А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүн оюутан байхдаа хүнээр гуйлгаж, дүнгээ гаргуулсан

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр чуулган хуралдаж байна. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын гишүүдийг загнаж, ёс зүй ярих ярихгүй зүйлийн хязгаарыг сануулж байсан нь олон нийтийг эгдүүцүүлсэн. Харин өнөөдөр уг төслийг чуулганаар хэлэлцүүлэх үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн…
-
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал гишүүдийн дунд ширүүн маргаан дагуулж байна

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ. Гишүүдээс удаа дараа гарч буй ёс зүйгүй үйлдэлтэй холбоотойгоор гишүүдийг ёс зүйн хариуцлага алдсан бол эгүүлэн татаж байх хуулийн зохицуулалтын талаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт, хариулт өрнөж байна. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг 2 ангилсан байна. Жагсаалтын гишүүдийг ард түмний элч биш…