-
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.06/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг удирдан явуулж, УИХ-ын…
-
Энэ 7 хоногт чуулганаар Ерөнхий аудиторыг томилно

Энэ 7 хоногт чуулганы хуралдаан, байнгын хороодын хуваарьт дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, эрчим хүчний үнийн талаар салбарын сайдын мэдээлэл багтаж байгаагаас гадна дулааны үнийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга ч чуулганы босго давж орж ирж байгаа мэдээлэл байна. Мөн хэлэлцүүлэг эхэлсэн зөвшөөрлийн тухай хууль, зээлийн мэдээллийн тухай хууль зэрэг хуулийн төслийн…
-
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.05/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут чиглүүлж,…
-
УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл, С.Зулпхар нарын урилгаар “Зүрх хамгаалах” төсөл Өлгий аймагт хэрэгжлээ

УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл, С.Зулпхар нарын урилгаар Япон Улсын “Heart Saving Project” төрийн бус байгууллагын хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын баг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2025 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл ажиллаж, үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлээ. “Зүрх хамгаалах” төслийн хүрээнд Япон Улсын болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн…
-
Л.Гантөмөр: Би хувь хүнийхээ хувьд ажил явах ёстой гэж үзэж байна. Бүлгийн байр суурийг бүлгийн дарга мэдээлнэ

АН-ын бүлгийн хурлаар тэд чуулганы үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох уу, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нараа шахаж хавчиж байна гэсэн мэдээлэл яригдаад байгаа юм. Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа. -УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт багтсан сайд нараа шахаж байгаа гэдэг яриа гарч…
-
УИХ, ЗГ хоёрын аль нь “том” байхыг шийдэх гэсэн АН-ын тэмцэл амжилт олох болов уу?

126 гишүүнтэй парламентын 42 суудал АН-ынх. Харин Ардчилсан намын энэ суудлууд өнгөрсөн 7 хоногт хоосон үлдэж олон чухал хуулийн төсөл ардчилсан намын төлөөлөлгүйгээр хэлэлцэгдлээ. Ардчилсан намын энэхүү “ажил хаялт” үргэлжлэх эсэхийг тэд өнөөдөр болох бүлгийн хурлаараа хэлэлцүүлэх товтой байгаа юм. Ерөнхий сайдын чуулганы танхимд гаргасан бүдүүлэг үйлдэл зөвхөн Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудал биш, харин институт…
-
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний…
-
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг…
-
“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 30 ахмадыг УИХ-ын гишүүнд зөвлөх экспертээр ажиллуулна

Манай улсад ахмад настнуудын хөдөлмөрлөх эрх зөрчилтэй, тэтгэвэрт гарсан л бол нийгмээс шууд тусгаарладаг байдлыг, ялгаварласан хандлагыг халах манлайллыг 126 гишүүнтэй УИХ үзүүлэх хэрэгтэй хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн шийдвэрээр “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеийн туршлага солилцох хөтөлбөрийг өнөөдөр эхлүүллээ. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар…
