-
“Зодоонгүй” үедээ УИХ баасан гарагт тал ажилладаг

Төрийн ордон буцаад эл хуль болж гишүүд баасан гарагт хагас ажилладаг хуваарьт шилжжээ. 76 гишүүнтэй парламентын үед баасан гараг бүтэн өдөржин чуулган хуралдах хуваарьтай байсан бөгөөд УИХ-ын ачаалал ихтэй өдрүүдийн нэг байсан юм. Харин 126 гишүүнтэй парламент байгуулагдсан цагаас эхлээд баасан гарагийн үдээс өмнө чуулган 2-3 цаг хуралдсан болоод үдээс хойш гишүүд төрийн ордныг орхин…
-
Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
-
Малын индексжүүлсэн даатгалаас 22 мянган малчинд нөхөн олговор олгож байжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцлээ. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Даатгалын тохиолдлыг тодорхойлох,…
-
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулна

Өнөөдөр УИХ-ын 3 байнгын хороо хуралдах тов байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын талаар салбарын сайдын мэдээллийг сонсох бол Эдийн засгийн байнгын хороогоор Эрчим хүчний сайдаас УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн тавьсан асуулгын хариуг хэлэлцэх товтой. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн…
-
Нийгмийн эрүүл мэндийн хуулийг эрчимжүүлэх талаар хуралджээ

УИХ-аас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа хэмээн үзэж Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Хурлаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийг…
-
Нийтээр тэмдэглэх баяр бямба, нямд таарвал ажлын өдөрт шилжүүлэх хуулийн төсөл хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын бүх байнгын хороод хуралдах товтой байна. Тухайлбал Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-
Хэлэлцэх асуудалгүй учир МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. УИХ дахь АН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдаж байгаа бол МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалгүй гэдэг шалтгаанаар хуралдсангүй.
-
АН-ын бүлэг орон нутаг дахь төрийн албаны хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаа хийж байна. Орон нутагт Төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Булган, Хөвсгөл, Баянхонгор аймагт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутагт байгаа төлөөлөгч нар хэлж байна. Ардчилсан нам энэ асуудлыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд нэг намын дарга албан…
-
Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үүрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийг 2025.12.02-ны өдрийн…
