-
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.04.07) Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов. Улсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр…
-
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг шийтгэх шүүхийн шийдвэр ШШГЕГ-т очсон байна

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар “Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй холбоотойгоор шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол эргүүлэн татах учиртай ч Д.Цогтбаатарын хувьд одоог хүртэл УИХ-ын гишүүний ажлаа хийсээр явна. Дээд шүүх түүнийг авлига, албан тушаалын хэрэгт гэм буруутай…
-
УИХ-ын гишүүд хэзээ ч өөрсдөдөө хариуцлага тооцох хууль батлахгүй

Маргааш УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, 2 гишүүнд ёс зүйн хариуцлага үүрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хариуцлагад татагдсан 2 гишүүний 1 нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Харин нөгөө нь инфлүүзер М.Нарантуяа-Нара гишүүн. Экс Ерөнхийлөгч чуулганы 32 удаагийн хуралдааны ердөө 6-д нь л суусан тул сахилгын арга хэмжээ яригдах дээрээ тулж байна. Намрын чуулганы…
-
УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох уу?

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан энэ лхагва гарагт товлогджээ. Хуралдаанаар намрын чуулганы хугацаанд 40 цагаас дээш удаа тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, асуудлыг хэлэлцэх тухай мэдээлэл байна. Тодруулбал, Х.Баттулгад урьдчилсан байдлаар гурван сарын цалингаас нь тус бүр 20 хувийг хасахаар…
-
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн…
-
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Бооцоот тоглоом нэрийн дор “1xbet” үлдчих эрсдэлтэй

Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар мөрийтэй тоглоом бооцоот тааврыг хориглох хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Хориглох зориулалттай хуулийн зохицуулалтыг зөвшөөрлийн тухай хуульд шингээхээр оруулж ирсэн нь гишүүдийн шүүмжлэх бай боллоо. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга хуулийн төслөө парламентад танилцуулж хэлэлцүүлэгт оролцож байгаа юм. Зөвшөөрөл авч эрхлэх асуудалд мөрийтэй тоглоом,…
-
“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг…
-
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сангийн сайд ШШГЕГ-ын амралтад амраад байна гэдэг нь шагнуулаад байна гэсэн биш үү?

АТГ-ын даргын томилгоог УИХ-аар хэлэлцүүлэх явцад гишүүдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй авлигатай холбоотой байж мэдэх мэдээллийг нэр дэвшигч З.Дашдаваагаас тодруулж, анхаарч ажиллахыг хүслээ. Тэр дунд хамгийн ноцтой байж мэдэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өгсөн нь Сангийн сайдтай холбоотой мэдээлэл байсан юм. Ингээд УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа. -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын амралтад байна гэсэн. Энэ талаар…
-
УИХ АТГ-ын даргаар З.Дашдавааг үргэлжүүлэн ажиллахыг дэмжив

УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 5 жил тус байгууллагыг удирдсан З.Дашдаваагийн хувьд ирэх жилүүдэд хувь хүн рүү биш тогтолцоо руу чиглэсэн ажлуудыг төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан бөгөөд ахин сунгаж ажиллаж байгаа анхны дарга болж байна. Түүний өмнөх АТГ-ын удирдлагууд 19 жилийн хугацаанд гол төлөв…
-
АТГ-ын даргын томилгоог УИХ-аар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцаас … УИХ-ын гишүүдийн зүгээс З.Дашдаваагаар удирдуулсан АТГ-ын өнгөрсөн хугацаанд хэр сайн ажилласан тухай байр сууриа илэрхийлж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд З.Дашдавааг эргүүлэн томилж байгаа талаараа мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: – Хэн нэгэн сайд аль 1 компаниас хандив авчхаад засгийн газар нь…