-
Их хурлын гишүүдийн өчүүхэн ёс зүй

Төрийн ордон зодоонтой, түмэн олон шүүмжлэлтэй байна. УИХ-ын гишүүн, сайд нар хоорондоо гар зөрүүлж, бусдад бүдүүлэг үг хэлж, юм юм л болж байна. УИХ-ын гишүүн Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаяр нар 3-р сарын 27-ны өдөр Төрийн ордонд болсон, ХҮН-ын зөвлөлийн хурлын үеэр хоорондоо муудалцан, эцэстээ нэгнийхээ биед халджээ. П.Наранбаярын нүд хөхөрч, зүүн хөмсөг нь задарсан тул…
-
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.28) өргөн мэдүүллээ. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг…
-
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Хууль зүйн байнгын хорооны дарга…
-
УИХ биелээгүй ч биелсэн гэдэг дүгнэлтэд дуртай

УИХ 2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт дурдагдсан зарим нэг дүгнэлт олон нийтийг төдийгүй их хурлын зарим шинэ гишүүдийг алмайруулав. Тухайлбал: Эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгох гэдэг зорилтыг Засгийн газар “100 хувь биелсэн” гэж дүгнэжээ. Гэтэл өнгөрсөн жил Монгол Улсын эрчим хүчний салбар 200 тэрбум төгрөгийн…
-
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах хэсгүүдэд зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 23-наас эхлэн зогсооно.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин…
-
Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын хүрээнд 2024 онд 500 сая доллар эргэлджээ

Засгийн газраас өргөн барьж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоомыг зөвшөөрөх тоглоомын тооноос хасах зохицуулалт оруулжээ. Энэ зохицуулалтыг мөн Эрүүгийн хуульд оруулах юм байна. Анх удаа санаатай болон санаандгүйгээр цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом анх удаа тоглосон бол Зөрчлийн хуулиар 1 удаа торгох гэнэ.…
-
Стандартын хуулийг шинэчлэн батална

Стандартын хуулийг ахин сайжруулах асуудлыг Шадар сайд ахалж шинэчлэх асуудал яригдаж байна. Монгол улсад 6000 гаруй зөвшөөрөл мөрдөгддөг боловч үүнд хоцрогдсон стандарт олон бий. Олон улсад болоод азийн улс оронд мөрдөгддөг стандартыг Монгол улсад нэвтрүүлэх ажилд хууль шинэчлэх замаар анхаарал хандуулахаар болжээ.
-
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Төр хэмнэнэ гэчхээд хуульд байхгүй албан тушаалтан томилж бялуу хувааж байна

Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж, тусгай үүрэгт элчин сайд томилох зэргээр хуульд байхгүй олон даргын тушаал нэмж үүсгэсээр байна. Тэр бүү хэл зөвлөл хороо зэрэг байгууллага хүртэл чиг үүрэг давхцуулан нэмсэн тохиолдол хүртэл бий. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. –Төр хэмнэлтийн горим баримтлах нэрээр дэд сайдуудыг томилоогүй. Гэхдээ дэд…
-
МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор атгаж, ард түмнийг төлөөлөх бүрэн эрхэнд нь халдаж байна

126 гишүүнтэй парламентын олонх буюу 68 нь МАН-аас сонгогдож, УИХ-д орж ирсэн. Олонхыг бүрдүүлж байгаа МАН гишүүдээ бүлгийн шийдвэрийг дагах журам гаргаж, үнэлгээ өгөхөөр болжээ. Хэрвээ бүлгийн шийдвэрийг дэмжихгүй бол тухайн гишүүний онооноос хасна. Харин бүлгийн шийдвэрээ дагаж байгаа гишүүдэд нэмэх оноо өгч, дэмжих гэнэ. МАН-аас мандат авч, УИХ-д орсон 68 гишүүний хувьд хэдийгээр нам…
-
М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Баярсайхан нар ажилд томилогдсон учраас Парламентын төсвөөс сар бүр олгодог 4 сая төгрөгийн тэтгэмжийг зогсоожээ

УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад ахин сонгогдоогүй гишүүдэд төсвөөс бүтэн жилийн хугацаанд сар бүр тэтгэмж урамшуулал олгодог. Тэгвэл өмнөх 76 гишүүнтэй парламентын гишүүдээс ахин сонгогдоогүй гишүүд өнөөдөр тэтгэмж авч байгаа гэсэн үг. Парламентын гишүүдийг чөлөөлөгдсөний дараах 12 сард олгодог тэтгэмжийг аль 1992 оны УИХ-ын хууль болоод 1997 оны УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиудад энэ…