-
Өглөө 10 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган 21 цагийн байдлаар ирц нь бүрдээгүй, эхлээгүй байна

Өглөө 10 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган 21 цагийн байдлаар ирц нь бүрдээгүй, эхлээгүй байна. Одоо есөн гишүүн нэмж ирвэл ирц бүрдэнэ. Ямартай ч гадаад томилолтоос эргэн ирж байгаа гишүүд сайд нар ирцийг бүрдүүлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд ГХ-ны сайд Б.Батцэцэгээс гадна С.Амарсайхан, Б.Найдалаа, Б.Бейсен, Ө.Шижир, Ж.Баясгалан,…
-
ТББХ Д.Амарбаясгаланг чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг ТББХ-ны хуралдаанаас дэмжлээ. Хуралдааны эхэнд их хурлын дарга өөрийн хүсэлтээр асуулт хариулт ямар нэгэн үггүйгээр хэлэлцэж өгөх горимын санал гаргаснаар ТББХ-ны хуралдаан 17 минут үргэлжилж шийдвэрээ шуурхай гаргасан юм. Парламентын даргын үүргийг Х.Булгантуяа орлон гүйцэтгэхээр боллоо. Одоо УИХ-ын чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн…
-
Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг асуулт үггүйгээр шийдэж өгөхийг хүсэв

Сая хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар их хурлын дарга АН-ын шаардлагыг хүлээн авч ажлаасаа чөлөөлөгдөж шалгуулах хүсэлтээ өгсөн байна. Түүний огцрох өргөдлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж хэлэлцэх гэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өнгөрөгч долоо хоногт өргөн бариад байсан билээ. Тэдний зүгээс УИХ-ын…
-
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг эцэслэх учиртай. Гэвч нэр бүхий гишүүд, сайд нар “Хууль зөрчсөн асуудал хэлэлцэх гэж байна” гэж мэдэгдэж үндсэн хуулийн цэцэд хандан хуралдаа суухгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах гэж буйг мэдэгдэн, чуулганы хуралдааныг 30 минут түр завсарллууллаа. Даргын дэргэдэх зөвлөл хуралдах…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд…
-
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулах асуудлыг дараалан хэлэлцэхгүй бол АН-ын гишүүд хуралд суухгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаас гаргасан шийдвэрийг Ардчилсан намын дарга, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд танилцууллаа. Ардчилсан намын бүлгээс хоёр заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа гэдгээ тэр мэдэгдлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлын араас дараалан хэлэлцэхийг тус намын бүлэг шаардаж байна. Тэгэхгүй бол АН-ын…
-
Яармаг орчмын барилгуудын зэвтэй усны асуудлыг шийдэж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниудыг норм дүрмээ мөрдөх, ялангуяа Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг зэвтэй усны асуудлаа шийдэх, салбар шугам сүлжээгээ шинэчлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих…
-
Чуулганы хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөөний 10.00 цагаас эхэлсэн ч ирц бүрдээгүй хэвээрээ байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Уг нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг үүднээс өөр намын төлөөлөл чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах учиртайг судлаачид мэдэгдсээр байгаа ч их хурлын дэд дарга Х.Булгантуяад энэ зөвлөмж огт нөлөөлсөнгүй. Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий…
-
Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хурал хоёр удаа хойшилсоны эцэст өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Энэ нь Ерөнхий сайдыг авч үлдэх гэсэн оролдлого биш чуулганаар огцруулах заль хэрэглэлээ хэмээн зарим гишүүдийн зүгээс үзэж байгаа юм. Энэ шалтгаанаар УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар…
