-
УИХ яагаад ч тарахгүй

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. МАН-ын даргын сунгаанаас болж улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас УИХ ирэх жилийн төсвөө хэлэлцэж чадахгүй гацаанд ороод байгаа. Улсын төсөв хэлэлцэх нь байтугай парламент дахь МАН-ын бүлэг хурлаа хийж чадалгүй явсаар, 2 хуваагдлаа. Одоо УИХ-д МАН-ын 2…
-
ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.15) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд явуулахаар товлосон байсан ч Улсын Их Хурлын…
-
Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн…
-
Нарны эрчим хүчний олон улсын холбоо байгуулах хэлэлцээрт нэгдэв

Нарны эрчим хүчний олон улсын холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг өнөөдөр томиллоо. 2015 онд байгуулагдсан энэ холбоо Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй. Нарны эрчим…
-
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулах хоолойн ажил 81, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт…
-
Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэнэ

“Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэн дэмжлээ. Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор Монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ. БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах…
-
Монгол, Казахстанд ажилласан, НДШ төлсөн хугацааг нэгтгэн, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэв

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг ЗГ өнөөдөр хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын…
-
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг ЗГ-аас өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Боловсролын ерөнхий хуульд “Цахим сургалт” гэдгийг цахим…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн…
