-
Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулаад тархалт буурахгүй бол цахимд шилжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ-наас танилцуулсан байна. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас…
-
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ДЦС 2”-ын үнсэн сангийн 26 га талбайд байгуулах тус станцад дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хосолмол үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Төслийн…
-
МАН-ын бүлэг: Дэмжээгүй саналыг дэмжих томьёоллоор ЗГ-ыг огцруулах асуудал ахин үүсэх ёсгүй

УИХ дахь МАН-ын бүлэг дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуультай нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал Засгийн газрын гишүүнийг буюу сайд нарыг томилох Ерөнхий сайдын бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс УИХ-д сайдад нэр дэвшигчийг танилцуулах ажлыг 5 хоногийн дотор багтаан хэлэлцүүлэх хуулийн хугацаатай болгохоор төсөлд дурджээ. Түүнчлэн засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дэмжээгүй саналыг…
-
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр байршил болох Таван шар, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын нийт ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дууссан. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах…
-
Засгийн газар хуралдана

Засгийн газар лхагва гараг бүр ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж, танилцдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон зарим сайд нар ШХАБ-ын өргөтгөсөн уулзалтад оролцохоор явсантай холбогдуулан тухайн долоо хоногийн хуралдааныг нөхөж өнөөдөр хуралдахаар болжээ. Засгийн газрын хурал 15.00 цагаас товлосон бөгөөд хэлэлцэх асуудлууд хараахан тодорхой болоогүй байгаа ч сурагчдын амралтыг урагшлуулах эсэх…
-
АН: Татварын өршөөлийн хууль гаргах цаг нь болсон

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсжээ. Татварын ерөнхий газрын мэдээлснээр 11-р сарын байдлаар 320 мянган иргэн, аж ахуйн нэгжийн 6.5 их наядын өр, хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн оны мөн үед 3.5 их наядын өр байсан аж. Жилийн дотор уг өр бараг 2 дахин өссөн байна. Ноднин өртэй аж ахуйн нэгж…
-
Тээврийн хэрэгслийн татварыг бууруулах өргөдлийг хэлэлцэнэ

Баасан гаргийн үдээс хойших чуулганаар “УИХ-ын асуулгын цаг” товлодог болсон. Тэгвэл асуулгын цагийн араас татвар бууруулахтай холбоотой нийтийн 2 өргөдлийг хэлэлцэхээр товлоод байна. D-Парламент цахим системд иргэдээс гаргаж байгаа өргөдлийн 60-70 хувь нь татвар, шимтгэл бууруулахад чиглэж байна. 100 мянга ба түүнээс олон хүн дэмжсэн өргөдлүүдийг УИХ хэлэлцэж байгаа юм. Үүний нэг нь Улаанбаатар хотын…
-
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Нийслэлийн зуслангийн бүсэд эмх замбараагүй, стандартгүй хашаа ихээр барьснаас үүдэн амьтад хүнээс, зэрлэгшсэн нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд сүлбүүлэх, хавчуулагдаж хорогдох тохиолдол гардаг. Тодруулбал, 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогджээ. Тиймээс НБОГ-аас Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай…
-
Оюутолгойн сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэнэ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд…
