-
ОХУ-аас авах шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцлоо

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцжээ. Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар…
-
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэгдүгээр сарын 19-нд нийт 1676 дуудлага, мэдээлэл бүртгэснээс зөрчлийн шинжтэй 606, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө нь бүртгэсэн 141 хэргийг нөхөн илрүүлжээ. Дуудлага мэдээллийг ангилбал,
-
Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсгээр цахилгаан хязгаарлажээ

Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт өнөөдөр тог тасарлаа. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас лавлахад “11:00-13:00 цагийн хооронд төлөвлөгөөт хязгаарлалт хийж байгаа” гэж тайлбарлав. Харин иргэд тог тасарсаны учрыг лавлахаар тус компанийн утас руу утасдаж байгаа аж. Гэсэн ч утсаа авахгүй байгаа талаар нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж байна.
-
Эмээлт, Партизан, Хонхорын замд дундаж хурдны стандарт мөрдөнө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд ажиллалаа. НИТХ-ын дарга А.Баяр “Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг.…
-
Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүн цэвэрлэж байна

Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд найман байгууллагын 19 инженер техникийн ажилтан, 144 зам талбайн үйлчлэгч, 20 жолооч нийт 183 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 24 машин техникээр зам талбайг цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцсан…
-
Нөөцийн махны аюулгүй байдалд тогтмол хяналт тавина

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүрэгт 373 дэлгүүрээр худалдаж эхэллээ. Энэ жил хонины мах 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж,…
-
Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлнэ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм. Төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр…
-
“Неосити” хотхон дулаан хангамжаа бие даан бүрэн шийднэ

Хан-Уул дүүргийн 8-р хороо “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа. “Неосити” ХХК хотхоныхоо дулаан хангамжийн асуудлыг бие даан бүрэн шийдсэн бөгөөд 4 га талбайд төлөвлөгдсөн. “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төв нь дараах гурван эх үүсвэрээс бүрдэж…
-
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, 1200 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барина

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль 1974 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын насжилт хэтэрсэн. Энэ жил 51 дэх жилдээ хичээл сургалтын үйл ажиллаагаа явуулж байна. Барилгын насжилт дууссантай холбоотойгоор спорт заал ч хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон аж. Одоогоор шинээр барьсан өргөтгөлийн спорт зааланд дөрвөн анги зэрэг хичээллэж буй. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг…
