-
Бусдыг захиалгаар алуулсан хэргийн сэжигтнийг Австралиас баривчилжээ
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б-г энэ оны 7 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Австрали Улсын Интерполын үндэсний төв товчоо хамтран зохион байгуулав. Уг…
-
Наадмаар 357.916 машин хөдөө явжээ
Улсын их баяр наадмын амралт буюу 7 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон төлбөр авах 6 цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон байна. Жолооч, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтой. Энэ онд улсын хэмжээнд байгаа төлбөр авах 32 цэгийг…
-
3.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ
Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд 788 нэхэмжлэл гаргаж, нийт 3.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ. Тухайлбал: Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 907 сая төгрөг, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 227 сая төгрөг, төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон,…
-
Дулааны 15.6 км магистраль шугамыг шинэчилж эхэллээ
Улаанбаатар хотын 18 байршил дахь дулааны 15.6 км магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Хотод дулааны нийт 390 гаруй км урт шугам сүлжээ бий. Үүний ихэнх нь 30-60 жил болжээ. Орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан, шугам сүлжээг өргөтгөх шаардлага үүсэж байна. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ…
-
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холболоо
“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн ч газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан, уг ажил 2 жил гацсан юм. Асуудлыг шийдсэнээр эдгээр гудамжийг 0.6 км авто замаар холбон, хөдөлгөөнийг нь энэ сарын 10-нд нээжээ. Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг 7 метр…
-
Цэцэрлэгүүд 8 дугаар сарын 1-нд хүүхдээ бүртгэж эхэлнэ
Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан байна. Үүний дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны…
-
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд…
-
Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил…
-
Улаанбаатарт өнөөдөр аадартай
Өнөөдөр /2024.07.12/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна. ?Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах ?Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх ?Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор,…
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо. “Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын…