-
АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өнөөдөр (2025.09.18) боллоо. Уг хурлаар Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэв. Түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэжээ. АН-ын Үндэсний бодлогын хороо, их хурал 8-р сард хуралдаж, намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон юм. Түүнийг УДШ өнөөдөр ийн АН-ын даргаар бүртгэлээ. О.Цогтгэрэл одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэнийг томилохоо бүлгийн…
-
Баянхошуунд 6.5 га газар чөлөөлнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороон дахь Ханынматериал, Баянхошуу руу 2 салдаг уулзвар орчмын 20.7 га талбайг чөлөөлж, 3000 айлын орон сууц барих ажил эхэллээ. Уг төслийг 2 үе шаттай хийнэ. Эхний ээлжийн 1800 айлын орон сууцыг барих гүйцэтгэгч шалгараад байна. Төслийн хүрээнд 7-9 давхар 24 блок орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, хүүхдийн сургалт…
-
О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх, эсэхийг УДШ өнөөдөр хэлэлцэнэ

АН-ын Үндэсний бодлогын хороо, их хурал хуралдаж, намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх, эсэх асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийг өнөөдөр хуралдуулахаар товлосон байна. Түүнийг АН-ын даргаар бүртгэвэл тэрээр УИХ дахь бүлгийн даргаар хэнийг томилохоо бүлгийн гишүүдээрээ хэлэлцүүлэх юм.
-
Баялгийн хулгайтай тэмцэгч Г.Занданшатар

Манай улс үнэндээ баялаг ихтэй орон. Зөвхөн энэ онд БНХАУ-руу экспортолсон нүүрсний 40 орчим хувийг манай улс нийлүүлж байна. Гагц нүүрс ч бус газрын ховор элемент, нефть, зэс, кобальт гээд эрдэс баялгийн салбарт Монгол Улсын баялгийн эзлэх хувь Дэлхийд жин дарна. Гэтэл бид одоо ч ядуу, буурай хэвээрээ. Учир юу гэвээс баялгийн хараал хүрсэнд байлаа.…
-
Улсын драмын эрдмийн театрын дээврийг 645 сая төгрөгөөр засна

Улсын драмын эрдмийн театрын дээврийг засах шаардлагатай болжээ. Их засварт шаардлагатай 645 сая төгрөгийн асуудлыг өнөөдөр Засгийн газар хэлэлцэн, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Тус театр 1960 онд ашиглалтад орсон байна. Түүнээс хойш өнөөг хүртэл барилгын дээвэрт их засвар хийгээгүй тул хийц, бүтэц хуучран, эвдэрчээ.
-
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа. Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд: Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн…
-
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Улаанбаатар хотноо 2025 оны 7 дугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун…
-
Төсвийн хэлэлцүүлэг эдийн засгийн хүндрэлд чиглэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026…

