-
I хороолол дугуйн замтай боллоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх I хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Нийтийн эзэмшлийн эл талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны 7 дугаар сард эхэлжээ. Өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан дугуйн 1.5 км зам, явган хүний 1.5-8 метр зам, 6150 ам м ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 машины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа. Уг хэсэгт…
-
Баянхонгор аймаг “Сонгогчийн өдөрлөг” хийнэ
Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо 6 дугаар сарын 2, 8, 9-ний 10:00-20:00 цагт аймгийнхаа Баганат талбайд “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, саналын хуудсан дээр санал тэмдэглэх заавар зэрэг сонгуультай холбоотой мэдээллээр сонгогчдыг хангах зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Сонгогчид Монгол Улсын Их…
-
Айл шатаж, нэг хүн түлэгджээ
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд өчигдөр орой айлын гэр шатжээ. Энэ тухай дуудлагыг 30-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшил шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн Н /36 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсан аж. Түүнийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд…
-
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв шинэ байртай болно
АНУ-ын Aрд түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Шинээр баригдах тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй. Мөн гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх…
-
Нийслэлхүрээ өргөн чөлөөний замыг маргаашнаас засна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэлхүрээ өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн засна. Нэгдүгээр хэсэг: “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг 6 сарын 1-ний өдрийн 23:00 цагаас 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэл хийнэ. Хоёрдугаар хэсэг: “И-Март” худалдааны төвийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 6 сарын 4-ний…
-
Гэрч нарын мэдүүлэг, нэгжлэгт үндэслэн, Ц.Гарамжавыг баривчилжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Мон полимет” компанийн эзэн Ц.Гарамжавыг 5 дугаар сарын 28-ны шөнийн 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан юм. Энэ ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг…
-
С.Баярбилэг: Паркт нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийж байна
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зарим ташаа мэдээллийг зарууллаа. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: -Өчигдөр буюу 5 дугаар сарын 29-ний 15:50 цаг орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан залуу бууж ирээд, нас барлаа” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас…
-
1000 орчим албан хаагч Богд уулыг цэвэрлэв
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтран, “Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт цэвэрлэгээ зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 1000 орчим албан хаагчид оролцож, Богдхан уулын хог хаягдлыг цэвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан, Төрийн цэргийн болон хууль сахиулах…
-
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг болж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, цагдаа, дотоодын цэргийн байгууллага Сүхбаатарын талбайд өнөөдөр “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ үеэр хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулан, нохойтой үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэн сонирхуулж байна. Мөн сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн зохион байгуулж байгаа аж. Хүүхдээ дагуулж ирсэн томчууд энэ үеэр жолоодох эрхийн…
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын…