-
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав. Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд…
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 3.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖ, ТАТВАР ТӨЛӨЛТӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ

Татварын ерөнхий газраас 2024 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Монгол Улсын төсөвт хамгийн өндөр татвар буюу 3.5 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн тэргүүнд бичигдэж байна. Тус компани нь 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, улс…
-
Улиастай-Алтай, Арцсуурь-Түдэвтэй чиглэлд авто зам тавьж эхэллээ

Улиастай-Алтай, Арцсуурь-Түдэвтэй чиглэлд авто зам тавьж эхэллээ. Энэ замыг Зам, тээврийн яамны захиалгаар БНХАУ-ын “Чайна жиангсу интернэшнл экономик энд техникал порпорэйшн” компани тавьж байна. Санхүүжилтийг нь улсын төсөв болон Азийн хөгжлийн банк “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд шийдвэрлэжээ. Улиастай-Алтай чиглэлийн 178 км авто замыг Алтай, Улиастай гэсэн 2 талаас зэрэг тавьж…
-
Цагаанбургастай–Онги усан цогцолбор байгуулахаар боллоо

Засгийн газар 14 мега төслийн хүрээнд Цагаанбургастай–Онги усан цогцолбор байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээхээр болсон. Энэ төслийн нээлт Төрийн ордонд өнөөдөр болж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, говийн болон хангайн бүсээс УИХ-д сонгогдсон 16 гишүүн, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн засаг дарга нар…
-
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна. НГЗБА-ны Газрын бирж, дуудлага худалдаа, төсөл…
-
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд…
-
Энэ 7 хоногт чуулганаар Ерөнхий аудиторыг томилно

Энэ 7 хоногт чуулганы хуралдаан, байнгын хороодын хуваарьт дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, эрчим хүчний үнийн талаар салбарын сайдын мэдээлэл багтаж байгаагаас гадна дулааны үнийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга ч чуулганы босго давж орж ирж байгаа мэдээлэл байна. Мөн хэлэлцүүлэг эхэлсэн зөвшөөрлийн тухай хууль, зээлийн мэдээллийн тухай хууль зэрэг хуулийн төслийн…
-
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.05/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут чиглүүлж,…
-
Хөгжлийн банкны хуулийн төслийг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг…
