-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох…
-
УИХ, ЗГ хоёрын аль нь “том” байхыг шийдэх гэсэн АН-ын тэмцэл амжилт олох болов уу?

126 гишүүнтэй парламентын 42 суудал АН-ынх. Харин Ардчилсан намын энэ суудлууд өнгөрсөн 7 хоногт хоосон үлдэж олон чухал хуулийн төсөл ардчилсан намын төлөөлөлгүйгээр хэлэлцэгдлээ. Ардчилсан намын энэхүү “ажил хаялт” үргэлжлэх эсэхийг тэд өнөөдөр болох бүлгийн хурлаараа хэлэлцүүлэх товтой байгаа юм. Ерөнхий сайдын чуулганы танхимд гаргасан бүдүүлэг үйлдэл зөвхөн Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудал биш, харин институт…
-
Сайншандад болох Говийн бүсийн зөвлөлийн хуралд нисдэг тэрэг хөлөглөх үү?

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг хамарсан. Говийн бүсийн зөвлөл анхны хурлаа энэ сарын 12-ны өдөр Сайншандад хийхээр товлов. Энэ бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газар танхимаараа энэ хуралд оролцоно. Энэ үеэр Засгийн газар хурлаа хийнэ. Хангайн бүсийн зөвлөлийн хуралд гишүүд, сайд нар бага оврын 1 онгоц, нисдэг 3 тэрэг унаж очсон байдаг. Тэр хойгуур нь…
-
Өнөөдөр “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно

Өнөөдөр буюу тавдугаар сарын 03-ны бямба гарагийн 13:00 цагаас “Чингэлтэй хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эхэлнэ. Барилдаанд зодоглохоор: 1. у.ар Энхтөгсийн Оюунболд 2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва 3. у.з Баярхүүгийн Бат-Өлзий 4. у.з Цэдэнбазарын Одбаяр 5. у.з Бердимуратын Серик 6. у.х Батсүхийн Зоригтбаатар 7. у.х Алтанбаганын Цацабшир 8. у.х Төрөөгийн Баасанхүү 9.…
-
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний…
-
Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С. Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ зун Чингисийн өргөн чөлөөний авто замд 6 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөж байгаа нь…
-
ХБНГУ-ын Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протцег Алтангадас одонгоор шагналаа

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн хараат бус зөвлөх, ХБНГУ-ын Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протцег Монгол Улсын Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан, өнөөдөр түүнд Төрийн ордонд шагналыг нь гардуулав. Монгол Улсын төрийн дээд шагналаар гадаадын сэтгүүлчийг анх удаа шагнаж байгаа нь энэ юм. Манфред Протце Герман улсын…


