-
Одоо “Нүүрсний” гэх 12 хэрэгт 48 албан тушаалтныг шалгаж байна

Нийслэлийн Прокурорын газар сүүлийн хоёр жилийн хугацаанд “Нүүрсний” гэх хэргээр 91 хүнд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. Эдгээр хэрэг нүүрс олборлох, экспортлох, тээвэрлэх, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой байв. Ийм 16 хэргийг шүүх хянан хэлэлцээд, холбогдсон хүмүүсийг Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх,…
-
Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ Үүнд: I. Улс төрийн…
-
1 дүгээр эмнэлгийн газраас авч 20 давхар барилга босгох гэж буй эрхмүүд хэн бэ?

Хотын А зэрэглэлийн бүс гэдэг утгаараа бизнес эрхлэгчид болон барилгын томоохон компаниудын хараанд өртдөг байршлуудын нэг нь Багшийн дээд, УНТЭ орчим. Энэ хэсэгт УНТЭ болон Яаралтай тусламжийн 103 төв байрладаг. Эмнэлгээр үйлчлүүлэх иргэд машинаа багтааж шингээх газаргүй, эмнэлгийн машин ч аятайхан зөрөх зайгүй. Гэтэл УНТЭ-ийн хашаан дотор нь газар ухаж, барилгын суурь цутгаад байна. Эмнэлгийн…
-
Нийтийн тээвэрт 20 урт автобус үйлчилж эхэллээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр 1182 автобус явж байна. Үүн дээр нэмээд өнөөдрөөс 20 шинэ автобус үйлчилгээнд гаргалаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас урт, угсраа загвартай 30 автобус авахаар болсон юм. Үүний 20-ыг нь өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатарт авчирч, өнөөдрөөс нийтийн тээврийн шугаманд явуулж эхэллээ. Эдгээр автобусыг М:1 Таваншар-Офицеруудын ордон чиглэлд…
-
“Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” буюу Монголын парламентын шинэ үе эхэлж байна гэв

Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж, шинэ үеийн парламентын зорилго үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль тогтоомжийг хүн эрхэд суурилсан, хүн төвтэй, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан зохицуулалтыг хийх боломжтой байхад анхаарч хууль эрх зүйн “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна гэлээ. Тодруулбал, юун…
-
Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Ламыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн…
-
ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

Төрийн ордон тойроод ганцхан км зайд АШУҮИС, СУИС, МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗИС, ХҮИС, Идэр, Сити, Этүгэн, Билэг, Чингис хаан, Соёл-Эрдэм, Гүрэн гээд 14 их, дээд сургууль бий. Үүний 7 нь төрийнх. Эдгээрт хамгийн олон оюутан сурдаг. Өглөө бүр 70 мянган оюутан хотын өнцөг булан бүрээс энд цуглаж, орой бүр эргээд тал тал тийш тардаг. Төрийн…
-
Т.Доржхандын эрчим хүчний наймааны ирээдүй

Монгол Улс уул уурхай гэдэг сүүтэй үнээн дээрээ дахин нэг саалийн үнээтэй болох том амбийц тээлээ. Тэрийгээ Шадар сайд Т.Доржханд зарлалаа. Манай улсын эдийн засгийн 70-80 хувийг авч явдаг уул уурхайн салбарын ачааллыг эрчим хүчний салбар хуваалцана гэвэл сайхан л сонсогдож байна. Өнөө л чихэнд зориулсан үгс. Холын мөрөөдлөө ходоодныхоо мухарт хадгалаад, ойрын асуудлаа хэрхэн…
-
Яг үнэнийг хэлье. Багш нар айж байна

Багш нар бусад мэргэжилтнүүдийг хажиглаад сүйд. Багш болох гэж бүхэл бүтэн 4 жил сурдаг л гэнэ. Багшийн ажлыг үнэгүйдүүллээ л гэнэ. Дуртай нь багшийн ажлыг хийдэггүй л гэнэ. Дуртайгаар нь багшийн ажил хийлгэж болохгүй л гэнэ. Ажлын байрыг нь булаачих вий, арчаагүй нэр зүүчих вий гэж айж байна, тэд. Аргагүй дээ. Мал хүртэл сүрэгт нь…
-
Тогны үнэ нэмэхийг томоотой харж суух шалтгаан

Эрчим хүчний үнийг нэмнэ гэнэ. Хэрэглэгч миний хувьд энэ бол тун таагүй мэдээ. Боломжийн барааг хямд үнээр авах нь хэрэглэгч бүрийн хүсэл. Тогны тухайд надад сонголт байхгүй. Намайг төрөхөд байсан үйлдвэрүүд одоо ч ажилласаар, цахилгаанаа үйлдвэрлэсээр. Тэр үед манайх ганц чийдэн, зурагт, хөргөгчөө ашиглах гэж л цахилгаан хэрэглэдэг байв. 1990 оноос тог байсхийгээд тасардаг, хөргөгчин…