-
А.Ганбаатар: Төрийн ямар ч түвшний нууцыг сэтгүүлчид хэрвээ олж авсан бол эх сурвалжаа нуух эрхтэй

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. –Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж, сайжруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын явц ямар байна, энэ удаагийн хурлаас ямар үр дүн гарав? -УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах чиглэлээр санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болж өнгөрлөө. Энэ…
-
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс,…
-
ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.05/ хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны…
-
Ерөнхий сайд Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов.Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа…
-
Украин, Умард Солонгосын цэргүүд хилийн орчимд тулалджээ

Украин, Умард Солонгосын цэргүүд хилийн орчимд тулалджээ Украин, Умард Солонгосын цэргүүд ОХУ-ын хилийн орчимд анх удаа тулж, тулалдсан тухай Украины албаны хүн мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын Arirang News мэдээллийн агентлаг мэдээлжээ. Даваа гаригт Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны харъяанд багтдаг Хуурамч мэдээ мэдээллийн эсрэг төвийн тэргүүн Андрей Коваленко-гийн мэдээлснээр Курскийн бүс нутаг орчмоор Украин,…
-
Ганц худгийн аманд 150 метр үерийн хамгаалалтын сувгийг шинэчилж, 3 хэсэгт ус хуримтлуулах сан барина

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх Ганц худгийн ам орчим нь сүүлийн жилүүдэд дараалан үер бууж, их хэмжээний хохирол учруулж байсан эрсдэл ихтэй байршил юм. Тиймээс үер болдог эрсдэл ихтэй тухайн байршилд гурван хэсэгт ус хуримтлуулах сан бүхий 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөж, газар шорооны ажлыг хийж…
-
Ерөнхий сайд “Шанхайн Экспо”-гийн нээлтэд үг хэллээ

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын…
-
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих уу!?

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-аар хийж байна. Улсын төсвийн орлого, зарлагыг хэрхэн зөв тооцоолж, хуваарилахаас ирэх онд эдийн засгийн байдал ямар байх, иргэд бидний өдөр тутамд хэрэглэх хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, эсэх нь шууд хамааралтай. Засгийн газраас өргөн барьсан төсөлд улсын төсвийн орлого 36.8, зарлага…
-
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн хэрэгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн…
