-
Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

БНХАУ-ын Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн.…
-
Бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад анхаарах шаардлагатай

Монголын эмэгтэй парламентчид чууллаа Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд эмэгтэй парламентчдын чуулганыг “Эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдвээр өнөөдөр (2024.11.04) зохион байгууллаа. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнгийн статистик тоон үзүүлэлтээр “Өөрчлөлтийн зүгт” үзэсгэлэн гаргаж, Монгол улсын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүдийн үүрэг,…
-
207 дугаар байрыг тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар буулгахаар болов

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Түүнчлэн тухайн…
-
Ерөнхий сайд Хятадын олон улсын импортын VII экспод оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны төлөөлөгчид угтлаа. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Хятадын олон…
-
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Богд хааны ордон” музейд анх удаа “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ёслолыг нээж хэлсэн үгэндээ, монгол баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай…
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж байна. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий…
-
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардууллаа. Уран бүтээлчдийн ангилалд: Тэргүүн байр: “Түмэн бүтээл“ ХХК-ийн захирал Л.Түвшинжаргал. “Улаан” Дэд байр: БНХАУ-ын Хөх…
-
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Санхүү, эдийн засгийн их сургуулийн 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Тэрбээр эрдэмтэн багш, судлаачид, ажилтан, албан хаагчид, оюутнууд болон үе…
-
Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэн ч хариуцлага өссөнгүй

Монгол Улс анх удаа парламентдаа 126 гишүүн сонгоод буй. Гишүүний тоог ийнхүү 50-иар нэмснээр олон давуу тал, ач холбогдолтой хэмээн тухайн үеийн хууль тогтоогчид тайлбарлаж байв. Шинэ парламент байгуулагдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Анхдугаар хуралдааны дараа нэг удаа ээлжит бус чуулган хийсэн. Эдүгээ эхний намрын чуулган хуралдаж, ирэх оны улсын төсвийг батлахаар ярилцаж байна. Тэгвэл…
